Монгол улсын парламент - боть 1

362 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Тавдугаарт, улс орны нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхгүй ард түмэн, сонгогчдын дуу хоолойг үл ойшоож, цөөнхийн саналыг нухчин дардаг Улсын Их Хурлын олонхийн арга барил төрийн зарим шийдвэр гаргахад ноцтой алдаанд хүргэж нөхөж баршгүй хохирол учруулж байна. Суурь үнэ чөлөөлөх үед нөхөн олговор олгох тухай манай намын бүлгийн саналыг хүлээж авсан бол өнөөдөр ард түмний амьдрал тэгтлээ дордохгүй байсан. Гаалийн татвар тэглэх нь эх орны үйлдвэрүүдийг уналтад оруулна гэж сэрэмжлүүлж байсан боловч бас л хэрэгсээгүй. Гэтэл бидний ийнхүү хэлж сэрэмжлүүлж байсан зүйл өнөөдөр бодит аюул болон нүүрлээд байна. Бусдын саналыг нухчин дарж, буруу ч байсан өөрийнхөөрөө зүтгэдэг муйхар арга барилаасаа олонхийн бүлэг нэн даруй салж, парламентын намуудын зөвшилцлийг эрхэмлэх нь ард түмний эрх ашигт нийцнэ гэж бид үзэж байна. Зургаадугаарт, Улсын Их Хурал, Засгийн газар, төр, засгийн бусад албанд ажиллаж буй улсууд ихээхэн өр зээлтэй хүмүүст ёс зүйн арга хэмжээ авч, албан тушаалаас нь нэн даруй яаралтай огцруулахыг шаардаж байна. Долдугаарт, төр засгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, засгийн газрын хатуу хяналтанд орж амьдралын үнэнээс санаатайгаар зайлсхийж зөвхөн төр, засгийн удирдлага, түүний үйл ажиллагааг хуурай хоосноор магтан дуулдаг хэрэгсэл болон хувирлаа. Ардчилсан нийгэмд ийм байж болохгүй нь тодорхой. Ийм учраас хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг МАХН Улсын Их Хурлаар нэн даруй хэлэлцүүлж гаргахын төлөө байна. Наймдугаарт, ирэх оны төсөв, нийгэм, эдийн засгийн хангамжийн үндсэн чиглэл хэлэлцэхийн өмнө яамдууд, тэдгээрийн харъяа тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын ажлын үр дүнг Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгүүдээс танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага байна. Мөн энэ онд багтаан бүх сум, аймгийн Засаг дарга нарын үйл ажиллагааны талаар бүх шатны ИТХ-аар хэлэлцүүлэн үнэлэлт дүгнэлт өгүүлж, цаашид ажиллуулах эсэх талаар санал дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна. Дээр дурдсан доголдол дутагддыг цаг алдалгүй засаж Улсын Их Хурал ард түмний өмнө хүлээсэн үүргээ зохих түвшинд чин шударгаар гүйцэтгэх шаардлагатай байна. Ингэж ажиллахад манай намын бүлэг өөрийн зүгээс шаардлагатай бүхнийг хийх болно. Анхаарал тавьсанд баярлалаа.18

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw