Монгол улсын парламент - боть 1

360 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I эрхэм гишүүд ээ! Улс орны эдийн засаг дахин уналтанд орж хүн амын дийлэнх хэсгийн аж амьдрал аймшигтайгаар доройтож байгаагийн хариуцлагыг Засгийн газар хүлээхийн зэрэгцээ төрийн бодлогыг тодорхойлж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Улсын Их Хурлаар хуваалцах ёстой гэж манай нам, Улсын Их Хурал дахь намын бүлэг үзэж байна. Ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа өнөөгийн Засгийн газрыг огцруулахгүй бол УИХ өөрийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. 1996 оны сонгуулийн үр дүнд шинээр эмхлэн байгуулагдсан Улсын Их Хурал, төрийн түшээ нар улс нийгэм, ард түмний амин чухал үйлсэд дэндүү хариуцлагагүй хандаж сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Өнгөрсөн намрын чуулганаар 53 хуулийн төсөл хэлэлцэж батлахаас дөнгөж 14, 1997 оны хаврын чуулганаар 27 хуулийн төсөл хэлэлцэж батлахаар төлөвлөөд дөнгөж 9-ийг баталжээ. Хаврын чуулганаар батлагдан мөрдөгдөх учиртай байсан Амьжиргааны баталгаажих түвшингийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай, Газрын дор болон хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлд ажиллагсдын салбарын даатгалын тухай, Орон сууцны тухай хууль зэрэг ард түмний хүсэн хүлээж байсан, тэдний амьдрал ахуйтай шууд холбоотой хуулиудыг Улсын Их Хурал хэлэлцэж амжсангүй. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 43 хуулийн төслөөс өнөөдрийн байдлаар тал илүү нь өргөн баригдаагүй мэдээтэй байна. Өргөн баригдаад байгаа хуулийн төслүүдээс цөөнгүй нь шаардлага хангахгүй байгааг Улсын Их Хурлын олон гишүүн шүүмжилж байна. Үүнээс үзэхэд түрүүчийн 2 удаагийн чуулганы үр бүтээл багатай үйл ажиллагаа үргэлжлэн давтагдах төлөвтэй байна. Улсын Их Хурлын ажлын үр дүнг эрс сайжруулах, сонгогч түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх зорилгоор дараах ажлыг нэн түрүүнд даруй хийх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: Нэгдүгээрт, ард түмнээ төлөөлж төр түшинэ гэдэг бол асар их итгэл, өндөр хариуцлага мөн. Гэтэл өнөөгийн эрх баригч олонхи үүнийг эсрэгээр нь буюу төр түшихийг хариуцлага хүлээдэггүй эрх мэдэл гэж ойлгож байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болжээ. Чухам иймээс тэд төр, ард түмний үйл хэрэгт хайхрамжгүй хандаж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын чуулган болоод байнгын хороодын хуралдаанд эрхэм гишүүд өөрийн үзэмж тааллаараа оролцдог бичигдээгүй зуршил манайд тогтоод байгаа явдал юм. Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс шалтгаалан Улсын Их Хурлын чуулган 30 минутаас 1 цаг 30 минут, Байнгын хороодын хуралдаан үүнээс ч их хугацаагаар тасалдаж хамаг цагаа хэн нэгнийг хүлээж бардаг болж байна. Хамгийн сүүлчийн жишээг хэлэхэд өнгөрсөн 7 хоногт нэгээс бусад Байнгын хороод зарласан хурлаа хийж чадаагүй юм байна. Иймэрхүү эхлэлтэйгээр Та бид 1997 оны намрын чуулганаа эхлүүлж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw