Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 359 төлөө санаа зовсондоо ингэж хэлж, Ардчилсан Холбоо эвслийг шахаж шаардаж байгаа юм. Монгол Улсын хөгжилд саад тотгор учруулж, цаашид улам доройтон дордуулахгүйн тулд Засгийн газрыг огцруулах нь Монгол Улс, Монголын ард түмний цаашдын хувь заяанд ач тустай үйлс болно гэж МАХН, Улсын Их Хурал дахь намын бүлэг үзэж байна. Засгийн газраас явуулж байгаа бодлогогүй, болчимгүй, хэтэрхий хатуу харгис гэж нэрлэж болохоор бодлого, үйл ажиллагаа нь ард түмний дийлэнх олонхийн дэмжлэг хүлээж чадахгүй байгааг сүүлийн нэг жилийн дотор явагдсан сонгуулиудын үр дүн ч давхар нотолж байна. Ард түмнийхээ олонхийн итгэлийг хүлээж чадахгүй байгаа аливаа засгийн газарт огцрохоос өөр зам байхгүй. Үүнийг Ардчилсан Холбоо эвсэл биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт найдаж байна. Эдийн засгийн хүндэрлээс улс орныг гаргаж, хүн амын дийлэнхийн өдрөөс өдөрт доройтож байгаа амьдралыг дээшлүүлэхийн тулд давын өмнө дараах арга хэмжээ авахыг Ардчилсан Холбоо эвсэлд санал болгож байна. Үүнд: 1. Хүн амын амьжиргаа туйлын хүнд байгааг харгалзан нийгмийн хамгааллын арга хэмжээ, юуны өмнө өндөр настнуудын тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг дунджаар 2 дахин нэмэгдүүлэх, амьжиргааны баталгаажих доод түвшинг энэ оны 10 дугаар сард багтаан шинэчилж, түүний дагуу ядуу иргэдэд тусламж дэмжлэг олгож байх. 2. Орлого багатай ядуу иргэдэд зориулсан ажлын байр бий болгох далайцтай ажлыг нэн даруй хэрэгжүүлж, ядуучуудын эгнээг бодитойгоор бууруулах. 3. Өмч хувьчлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар нэн даруй батлуулах. 4. Банкинд бүтцийн өөрчлөлтийг зохистой хайж, зээлийг танил тал, албан тушаалтанд биш, жирийн иргэдэд олгодог нөхцөл бололцоог бүрдүүлэх. 5. Хүн амын болон жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг Ардчилсан Холбоо эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээний дагуу 1996 оны түвшингээс 20-30 хувь бууруулах чиглэлээр татварын шинэчлэл хийж, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварыг ижил хувь 30 хувь хэмжээтэй болгосон шийдвэрээ хүчингүй болгож, одоо мөрдөж буй хуулийн заалтыг хэвээр үлдээх. 6. Оюутнуудын сургалтын төлбөр, дотуур байрны хөлсийг хянаж өөрчлөх. Ингэхдээ их, дээд сургуулийн багш, ажилтны цалин, сургалтын тоног төхөөрөмж, ном, сурах бичиг худалдан авах, их болон урсгал засвар хийх, зардлын тодорхой хэсгийг төсвөөс гаргах замаар оюутны сургалтын төлбөр, дотуур байрны хөлсийг бууруулах арга хэмжээ авах. 7. Дулааны үнийг 100 хувь нэмэгдүүлсэн шийдвэрээ дахин хянаж үзэх. 8. Улаанбаатар хотоос алслагдсан аймгуудын иргэдэд амьдрах боломжтой нөхцлийг бүрдүүлэх.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw