Монгол улсын парламент - боть 1

358 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тушаалын хэрэг 2,1 дахин өсчээ. Архидан согтуурах явдал нийтийг хамарч өнөөгийн монголын нэгэн эмгэнэлт үзэгдэл болж хувирлаа. Нийгэмд бий болсон энэхүү түгшүүрт байдал засаглалын бүх шатанд сахилга, хариуцлага туйлын ихээр суларч, эмх замбараагүй байдал газар авсантай холбоотой гэдгийг онцлон дурдмаар байна. Улсын Их Хурлын зарим гишүүдээс эхлэн төрийн дээд, дунд албан тушаалын олон арван албан хаагчийн банкнаас авсан зээлийн өр хэмжээ хязгаараа алджээ. Энэ тухай төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа шүүмжилж, бүр сүүлдээ банкны өр барагдуулах албанд зээлийн өрөө төлөхгүй байгаа төрийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг “Ардын эрх” сониныбараг 2 нүүр эзлүүлэн хэвлэхэд хүрсэн билээ. Байдал ийм байхад өнөөгийн эрх баригчид ямар ч арга хэмжээ авч, хариуцлага тооцохгүй байгаа нь эвслийн төр засаг ялзарч дампуурсныг батлан харуулж байна. Ардчилсан Холбоо эвслийн төр, засгийн байгууллагуудын ажиллах чадвар өдөр хоногоор суларч, ард түмний зүгээс түүнд итгэх итгэл цаг мөчөөр улам бүр алдарч байгаа нь өнөөдөр нэгэнт тодорхой боллоо. Эвслийн Засгийн газрын томилсон бүх шатны засаг дарга нарын олонхи нь ажил амьдралын туршлага мэргэжлийн чадваргүй, олон түмний дунд нэр хүндээ алдсан, мэдлэг чадвар муутай хүмүүс байгаагаас тэд бүх шатанд төр засгийн ажлыг унагаж иргэдэд нэр хүндээ алдан гологдож, энэ хэмжээгээр өнөөгийн төр засгийн нэр хүнд ард түмний дунд ч унаж байна. Гэтэл эвслийн Засгийн газар, түүнийг толгойлсон Ерөнхий сайд энэ бүхэнд дүгнэлт хийж дорвитой арга хэмжээ авахгүй янз бүрийн аргаар цааргалан цаг хугацаа өнгөрөөсөөр байгаа нь гайхал төрүүлж байна. Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийг бүдүүлгээр зөрчиж ард иргэдээ тагнах, ард түмнээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж МАХН- ын гишүүдийг ажлаас нь халж солих, Үндсэн хуулийн цэцээс гаргасан зарчмын зарим дүгнэлтийг үл тоон бүдүүлгээр зөрчсөөр байна. Ардчилсан Холбоо эвслийн төр, засгийг өнөөдөр ардчиллын зарчимд үнэнч байна гэж хэлэхэд нэн бэрхтэй болжээ. Хүндэт Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ! Ганцхан жилийн дотор улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг ийм түвшинд хүртэл нь унагаж Ардчилсан Холбоо эвслээс сонгогчидтой байгуулсан гэрээ, түүнд түшиглэн батлуулсан мөрийн хөтөлбөрөө ийнхүү хэрэгжүүлж чадахгүй байгаа, бараг бүх асуудлаар бүрэн хэмжээний мухардалд орсон ийм Засгийн газраа ардчиллыг хүндэтгэж иргэний эр зориг гарган огцруулахыг олонхийн бүлгээс шаардаж байна. МАХН эрх тушаалд дурлаж байгаадаа ингэж хэлж байгаа юм биш. Манай нам ард түмнийхээ эрх чөлөөний төлөөх тэмцлийг манлайлж, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, улмаар түүнийг нийгмийн хөгжил дэвшлийн замд оруулж, олон улсын нэр хүндийг нь өргөн дээшлүүлж чадсан түүхэн уламжлалтай учраас Эх орон ард түмнийхээ цаашдын хувь заяаны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw