Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 357 энэхүү ололт өнөөдөр үгүй болоход хүрч өвчин тусвал үхэх аюул нүүрлэж, боловсролыг гагцхүү зоосны нүхээр харах боллоо. Өнөөдөр хүн ам, ялангуяа ахмад настнуудын амьдрал туйлын хүндэрч, тэдний тэтгэврийн орлого хоол хүнсэнд нь ч хүрэхгүй болж, байр сууцанд аж төрдөг нь орон байрныхаа хөлсийг төлж чадахгүй, гэрт амьдардаг нь түлээ, нүүрснийхээ үнийг дийлэхгүйд хүрч байна. Оюутны сургалтын төлбөр 2 дахин, дотуур байрны хөлс 4-6 дахин өссөн нь тэдний сурах бололцоог хүндрүүлж, зарим нь сургуулиа орхиход хүрч байна. Гэгээрлийн болон сангийн сайдын 1997 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 133/168 тоот тушаалд дулаан, цахилгаан, уур усны болон төрийн албан хаагчдын нэг хүүхдийн сургалтын төлбөрөөс бусад бүх зардлыг сурагчийн сургалтын төлбөрөөс гаргахаар тооцож төлбөрөө тогтоохоор шийдвэрлэжээ. Үүний гол буруутан нь их, дээд сургуулиудын удирдлага бус харин Засгийн газар өөрөө юм. Тэгсэн атлаа Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан энэ хэрэгт Засгийн газар ямарч буруугүй зөвхөн оюутнаа ойлгодоггүй хэдэн захирлууд, багш нар буруутай хэмээн гүтгэж тэднийг үүрэгт ажлаас нь халбал зохино гэж улайм цайм мэдэн будилж жүжиглэсэн нь олон түмнийг төөрөгдүүлэх ээлжит ов мэх мөн гэж үзэхээс өөр аргагүй юм. Зөвхөн улсын сургуульд суралцагсдад л төрийн сангаас зээл олгох шийдвэр гаргасан нь хувийн хэвшлийг дэмжих Засгийн газрын хөтөлбөртэйгээ ч зөрчилдөж байгаа нь харагдаж байна. Сургуулийг хөгжүүлэх санд нэг сая төгрөг хандивласан хүн дуртай мэргэжлээрээ суралцах эрх эдлэх шинэ санаачлага гэгч гарч, үүнийг санаачилсан яам нь халуунаар сайшаан дэмжиж байна. Энэ бол Засгийн газрын бодлого гэж үзэхээс өөр яах билээ. Ингэснээр эгэл жирийн ард иргэдийн сурах чадвартай хүүхэд багачуудын их, дээд сургуульд суралцах боломж зам алхам алхмаар хаагдаж байна гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа дулаан, уур усны үнийг нэмэгдүүлж байгаа арга хэмжээ, түүнчлэн зарим нэр төрлийн шатахууны үнийг төвөөс алслагдсан аймгуудад нэмэгдүүлсэн явдал нь бараа, үйлчилгээний үнийг цааш улам хөөрөгдөж, хүн амын амьжиргаанд ихээхэн дарамт үзүүлж зах хязгаарын аймгуудын ард түмний сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж, төвөө бараадсан их нүүдлийг улам дэвэргэлээ. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийнхүү өдрөөс өдөрт хүндэрч, ард түмний амьжиргааны түвшин урьд өмнө байгаагүйгээр доройтож байгаа учир түүний үр дагавар болж нийгэмд эмх замбараагүй байдал газар авч, гэмт хэрэг өсөн нэмэгдэж байна. Төрийн албан хаагчдын ёс суртахуун ч ихээхэн доройтжээ. Гэмт хэргийн тоо 1997 оны эхний найман сард өнгөрсөн үеийн мөн үеийнхээс 16,4 хувиар, түүний дотор хүн амины хэрэг, танхай, дээрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэргүүд 16,8-39,6 хувиар нэмэгдсэн нь албан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw