Монгол улсын парламент - боть 1

356 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Өнгөрсөн нэг жилд бараа үйлчилгээний үнэ тариф 60 гаруй хувь өссөн байхад төсөвт байгууллагад ажиллагчдын цал инг саяны өөрчлөлтийг оруул ан дөнгөж 35 хувиар нэмэгдүүлэх болж байна. Энэ хооронд бүтцийн өөрчлөлт хийх нэрийн дор олон мянган хүнийг ажилгүй болголоо. Хүн амын бодит орлого 40 шахам хувиар буурлаа. Товчоор хэлэхэд, хүн амын аж амьдрал дээшилсэнгүй, харин ихээхэн доошиллоо. Тухайлбал, мөн хугацаанд орон сууцны хөлс 2 дахин, цахилгаан, дулааны үнэ 2,2-2,5 дахин, нүүрс, түлээний үнэ 1,5-1,6 дахин өсчээ. Төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг энэ оны 10 дугаар сарын 1-нээс 10-15 хувиар нэмж, тэтгэвэр, тэтгэмжийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлэхээ эвслийн Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа шийдвэрлэснээ энэ чуулганы өмнө зарлаж байгаа боловч энэ нь иргэдийн нуруун дээр шинээр тохогдож буй дээр дурьдсан нэмэгдэл ачааллыг давж гарахад хаана нь ч хүрэлцэхгүй байна. Манай нам цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх талаар удаа дараа шаардаж байснаа сануулахын зэрэгцээ Засгийн газар тодорхой бодлогын хүрээнд бус харин нийгмийн бухимдлыг түр намжаах зорилгоор амь тариа хийсэн нь удахгүй мэдэгдэх болно гэдгийг хэлж байна. Нийслэлээс алслагдсан аймгуудын ард иргэдийн амьдрал үүнээс ч хэд дахин хүнд байгааг ноцтой тэмдэглэн хэлж байна. Хүн амын бодит орлого буурч, олон төрлийн татвар, хураамжинд дарагдаж, наад зах нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зарддын 10 хувийг даатгалтай байсан ч өөрсдөө төлөх болсон нь иргэдийн амьдралд хүнд дарамт болж, тэдний сэтгэлийг өөрийн эрхгүй бухимдуулж байна. Судалгаанаас үзэхэд Ардчилсан Холбоо эвсэл засгийн эрхэнд гарснаас хойшхи өнгөрсөн нэгжилийн хугацаанд ядуучуудын тоо 200 мянга гаруйгаар, хөдөлмөрийн захад бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 20 шахам мянгаар нэмэгджээ. Ажлын байр бий болгох түр хороог Улсын Их Хурлын бүтцэд бий болгож Засгийн газар нь гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг өнөө маргаашгүй шийдэж зохицуулна, зарим оронтой гэрээ хэлэлцээр байгуулна гэж мэдэгдсээр бүтэн жил өнгөрлөө. Гэвч энэ талаар бодитой үр дүнд хүрсэн ажил харагдахгүй байна. Улсын Их Хурал урьд нь мөрдөж байсан нийгмийн даатгал, халамжийн багц хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хүн амын эмзэг хэсгийн амьжиргааны түвшин улам доройтож, 100 гаруй мянган хүний тэтгэвэр хэзээ ч үл нэмэгдэх нөхөн олговроор солигдсон билээ. Хүнд, хортой нөхцөлд ажиллагсад ажил мэргэжлийнхээ онцлогт тохирсон хугацаанд тэтгэвэр авах эрхээ хасуулан, халамжийн болон хүүхэд асарч байсны тэтгэмж авч байсан 80 шахам мянган хүний тэтгэмжийн хэмжээ 40-50 хувь буурчээ. Энэ нь Монгол Улсад ядуучуудын эгнээ олон мянган хүнээр нэмэгдэх нэг учир шалтгаан болсон юм. Өнгөрсөн 70 гаруй жилд Монгол Улс боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн амжилт олсныг манай оронд төдийгүй, гадаадад үнэлдэг. Гэтэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw