Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 355 ажиллагаа Улсын Их Хурал өөрийн эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагийн бодит илрэл юм. Төрийн өмчийг дур мэдэн хувьчлах, орон нутаг дахь төрийн өмчийн төлөөлөгчийг өөрсдийн үзэмжээр томилох, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагыг эрээ цээргүй халж солих зэрэг Төрийн өмчийн хорооны энэхүү үйл ажиллагаа нь өмчийг эзэнтэй болгож улсын эдийн засгийн чадавхи, ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад огтхон ч чиглэхгүй байна. Харин төр, засгийн эрхэнд гарсан, тэдгээрийг дэмждэг хэдхэн тооны мөнгөтэй хэдхэн хүн, тэдний төрөл төрөгсөд, танил талд Монголын ард түмний үе үеийнхний хөдөлмөр зүтгэлээр хийж бүтээсэн бүхнийг төрийн өмчийг хувьчлах нэрийн дор хувааж идэхэд шууд чиглэгдэж байгаад ард түмэн бухимдаж байна. Засгийн газар дуудлагаар болон бэлэн мөнгөөр өмч хөрөнгийг худалдах нь хувьчлалын цорын ганц арга хэмээн зарлаж түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан элдвээр магтан сурталчилдаг. Эдийн засгийн чадавхи сайтай, хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд нь өөрийн өмч хөрөнгөн дээр баттай зогссон, хүн ам нь амьжиргааны өндөр түвшинд хүрсэн, банк санхүүгийн систем нь хуйвалдаанаас харьцангуй ангид төлөвшиж зах зээлийн шалгуур давсан улс орнуудад өмч хөрөнгийг дуудлагаар болон бэлэн мөнгөөр худалдах аргыг гол төлөв хэрэглэдэг билээ. Дотоодын үйлдвэрлэл нь зогсонги байдалд орсон, банк санхүүгийн систем нь ужиг хямрал, хуйвалдаанд автсан, хувийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн олонхи нь зээлээр чадан ядан амь зогоодог, хүн амын дийлэнхийн амьдрал, бодит орлогын түвшин өдрөөс өдөрт буурч, бүх нийтээрээ ядуурах аюул нүүрлэж байгаа Монгол Улсын өнөөгийн нөхцөлд бэлэн мөнгөөр, дуудлагаар хувьчлах арга нь нэг талаас төр, засгийн эрх баригчид болон тэдгээрийн ил далд дэмжлэг хүлээдэг цөөн хүний гарт улсын өмч хөрөнгийг хувьчлал нэрийдлээр хуйвалдан шилжүүлэх хөшүүрэг болж хувирах, нөгөө талаар бүх нийтээрээ ядуурах, гадны хараат байдалд орох үүд хаалгыг нээж байгаагаараа аюултай, ноцтой асуудал болж байна. Өмч хувьчлалаас орсон орлогыг төсвийн цоорхойг нөхөх хэрэгсэл болгож байгааг ч зөвтгөх аргагүй юм. Өмч хувьчлалын асуудлаар Төрийн өмчийн хороо хэтэрхий монополь эрх эдэлж, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хуулиар олгосон эрхийг нь бүдүүлгээр хязгаарлаж байна. Түмэн олны гайхшлыг төрүүлсэн Төрийн өмчийн хорооны үйл ажиллагаа, өмч хувьчлалын будлиантай, маргаантай хэрэг явдал нь ард олны эгдүүцэл дургүйцлийг төрүүлж байна. Тавдугаарт, Улсын Их Хурлын олонхи өнөөгийн Засгийн газар хүн амын амьжиргааны түвшинг сайжруулах амлалтаасаа бүрэн хэмжээгээр ухарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүргээсээ хэрэг дээрээ шууд татгалзан, иргэд сонгогчдоо элэг барьж тохуурхсан, хатуу бодлого явуулж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw