Монгол улсын парламент - боть 1

354 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Үүний дотор бараа, үйлчилгээний зардал голлох байрыг эзэлж байгаа бөгөөд тухайлбал, унаа машин, албан конторын тавилга, цайллага дайллага, дотоод гадаад томилолтын зардал ихээхэн өссөн нь харагдаж байна. Зарим яам, газрын дарга нарын гар хөл бологчид эрх ямбаа хэтрүүлж, Засгийн газрын сайдын шийдвэргүй атлаа албан тушаалын машин унаж, сайд дарга нараасаа эхлээд Улсын Их Хурлын зарим гишүүд хүртэл гадаад томилолтыг тогтоосон хэмжээнээсээ хэд дахин хэтрүүлдэг нь хэвийн үзэгдэл болж хувирсан байна. Засгийн газар төрийн захиргааны байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, үр дүнд хүрлээ гэж удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл үнэн бодит байдлаар авч үзвэл өнөөг хүртэл яам, газруудын бүтцийг жинхэнэ утгаар нь хийлгүй өөрчилж бужигнуулан, олон хүнийг намын харьяаллаар ажлаас нь өөрчлөв. Агентлаг нэртэй яамны тоо 60-д хүрч өмнөхөөсөө хэд дахин өсч, түүний улмаас орон тоо, зардал хасагдах биш харин нэмэгдэж ямар ч бодиттой үр дүнд хүрэхгүй байна. Эвслийн Засгийн газар сумдын хөгжлийн сан гэгчийг байгуулж, төсвөөс ихээхэн хөрөнгө зарсан боловч хөгжиж дэвжсэн сум, аж амьдрал нь дээшилсэн айл өрх, ажилтай болох иргэд харагдахгүй байна. Уг хөрөнгө одоогийн Засгийн газрынхны танил талын цөөхөн хэдэн хүний халаасан дахь наймааны мөнгө болж хувирч байгааг иргэд ил тод шүүмжлэх боллоо. Ер нь төсвийн хөрөнгийг хууль бусаар үргүй зарцуулах явдал одоогийн Засгийн газрын гэм биш зан нь болжээ. Үүний улмаас эвслийн Засгийн газрын өр буюу банкны системд өгөх өглөг 60 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна. Дөрөвдүгээрт, төрийн өмчийн хадгалалт, хамгаалалт, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Засгийн газраас бодитой бодлого, цэгцтэй үйл ажиллагаа явуулсан бол манай намын бүлэг сайшаан дэмжих байсан билээ. Гэвч төрийн өмч бол эзэнгүй зүйл гэсэн ойлголтыг дэвэргэж түүнийг хувьчлан эзэнтэй болгох нэрийн дор хуваан завших, үрэн таран хийх ханддага газар авлаа. Өмнөх төр, засгийн үед өмч хувьчлалын анхны хууль батлагдан хэрэгжиж, биржийн үйл ажиллагаа зүгширч, үнэт цаасны хоёр дахь зах зээл ажиллах эрх зүй, зохион байгуулалтын орчин бүрдэж, төрийн болон орон нутгийн өмчийн хууль батлагдсан тул өнөөгийн төр, засаг дээр дурдсан бэлэн орчин, эдийн засгийг зах зээлийн харилцаанд шилжүүлэх 6 жилийн нөр их ажлын алдаа, оноог дэнсэлж өмч хувьчлалын зөв бодлого, үйл ажиллагаа явуулах бодит бололцоо бэлэн байсан юм. Харамсалтай нь энэ сайхан бололцоог ашиглаж чадсангүй. Одоогийн баримталж буй хууль, тогтоомжийн дагуу өмч хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчинд үлдэх болон орон нутгийн өмчид шилжүүлэх объектуудын жагсаалтыг Улсын Их Хурал баталж, ийнхүү тодорхойлогдсон бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж үр дүнг нь эргээд Улсын Их Хуралдаа тайлагнах ёстой билээ. Гэтэл энэхүү үндсэн чиглэлийг Засгийн газар өөрөө дур мэдэн батлаад түүнийг мөрдөн хэрэгжүүлж байна. Хууль зөрчиж байгаа энэхүү үйл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw