Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 353 Улсын эдийн засаг тогтворжилтын замд орлоо гэж ард иргэд, сонгогч олноо төөрөлдүүлж байна. Банкинд төрийн монополь тогтоож байгууллага, иргэдийн банкин дахь хөрөнгийг хууль бусаар хураан авч байгаа нь манай байгууллага, иргэдийн итгэлийг алдруулж гадаадын хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлж, болгоомжлох хандлагатай болж байна. Монголбанк, Засгийн газар, Улсын Их Хурал, Засгийн газрын нэр бүхий гишүүдийн хувийн өмч болох Голомт банкыг ил далд элдвээр дэмжих явдал эрээ цэрээ алдаж байна. Арилжааны банкуудын зээлийг ард иргэд бус, Ардчилсан Холбоо эвслийн эрхтэн дархтнууд голдуу авч байгаа нь өнөөдөр хэн бүхэнд илэрхий болжээ. Банкнуудын үйл ажиллагаанд гарч буй дээрх дутагдал зөрчил нь тухайн банкнуудын удирдлагуудын буруу үйл ажиллагаатай холбоотой хэдий ч Банкны хуулийг олонхиор хүч түрэн гаргасан Улсын Их Хурал дахь Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн бодлогын алдааны шууд илрэл юм. Иймд банкны бүтцийн өөрчлөлтийг зохих ёсоор хийж, банк иргэдэд шударгаар үйлчнлдэг болгохыг Монголбанк, Засгийн газраас шаардаж байна. Гуравдугаарт, төрөөс явуулж буй татварын бодлогоор тухайн төр, Засгийн дүр төрхийг үнэлж болно. Ардчилсан Холбоо эвсэл сонгогчидтой байгуулсан гэрээндээ татварын ачааллыг 20-30 хувь бууруулахаар дурьдсан нь эдийн засгийн хүрээн дэх амлалтын нь гол цөм байсан юм. Гэтэл энэ онд Улсын Их Хурлаас татварын багц хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хэдхэн томоохон аж ахуй нэгжийг, үүний дотор эзэд нь Улсын Их Хурал, Засгийн газарт ажиллаж байгаа цөөн тооны компанийг дэмжиж, ачааны хүндийг жижиг, дунд үйлдвэрлэчид, ард иргэдийн нуруун дээр тохлоо. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувийн татвар 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс хоёр дахин, мал бүхий иргэдээс авах татвар 6-12 дахин, хүн амын орлогын албан татвар 10 орчим хувь өсөхөөр байна. Үүнээс үзэхэд Ардчилсан Холбоо эвслийн эдийн засгийн бодлого нь нийгмийн доторхи цөөн тооны хөрөнгөтэй чинээлэг бүлгийн явцуу эрх ашгийг дэмжихэд шууд чиглэгдэж байгаа нь улам бүр тодорхой болж байна. Иймээс өрөөсгөл бодлогын улмаас улс орны эдийн засгийн чадавхи улам бүр доройтож, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүйд хүрч ингэснээр ажлын байрны тоо буурч, улмаар ард иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй доошилсоор байна. Улсын төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс ихээхэн хурдацтай нэмэгдэж байна. Энэ оны эхний 8 сарын дүнгээр зарлагын өсөлт орлогынхоосоо 10 шахам хувиар илүү байна. Энэ оны 5 дугаар сард Ерөнхий сайд төсвийн зарлагыг 30 хувиар хорогдуулах даалгаврыгтөсөв захирагчид өгсөн билээ. Гэтэл Засгийн газрын зарлага энэ оны эхний найман сард өмнөх оныхтой харьцуулахад 50 шахам тэрбум төгрөгөөр буюу 30 гаруй хувиар өсчээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw