Монгол улсын парламент - боть 1

352 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хувирсан бөгөөд энэхүү улсын төсвийн алдагдлыг худалдааны татварыг нэмэх замаар үнийн механизмаар дамжуулан ард түмний халааснаас суйлан авч байгаа нь одоо нэгэнт тодорхой боллоо. Манай үндэсний үйлдвэрлэлүүдийн уналтын тод жишээ бол газар тариалан, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал юм. Газар тариалангийн үйлдвэрлэл манай орны хөдөө аж ахуйн бие даасан салбар болтлоо хөгжих түүхэн явцдаа гадаадаас гурил, төмс, хүнсний ногоо оруулалгүйгээр дотоодынхоо зах зээлийг бүрэн хангаж ард түмэн маань өөрийнхөө гурил ногоог хэрэглэж заншин, тариаланчид маань ч энэ ажилдаа гардан дадаж удам дамжсан амьдрах ухаан, амь зуух эх үүсвэр болж төлөвшсөн билээ. Гэтэл тэр бүхэн бараг өнөөдөр байхгүй болжээ. Эдийн засагт бий болсон өрийн сүлжээг тайлах зорилгоор авч хэрэгжүүлсэн суурь үнэ чөлөөлөх шийдвэр нь уг асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Хоёрдугаарт, макро эдийн засагт нааштай ахиц гарахгүй байгааг мөнгө, санхүүгийн байдал тодорхой харуулж байна. Засгийн газар, Монголбанк банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, банкуудыг хувьчлах, менежментийг нь зохистойгоор өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байна. Өнгөрсөн нэг жилд арилжааны хоёр банкыг хууль бус бүдүүлэг аргаар хүч хэрэглэн татан буулгаж, төрийн өмчийн банк байгууллаа гэж баахан шуугиан дэгдээснээс өөр юу хийв гэдгийг эвслийн удирдлагаас сонгогч олон түмэн асуусаар байна. Хадгаламжийн банкны алдагдлыг санхүүжүүлэхэд улсын төсвөөс нэг жилд 2.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь татвар төлөгчдийн хөрөнгийг үрэн таран хийж буйн нэг хэлбэр юм. Өнгөрсөн нэг жилийн дотор гүйлгээнд буй бэлэн мөнгө 65.7 хувь, банкнаас гадуурх мөнгө 67 хувь өсч, иргэдийн хугацаат хадгаламж 10 гаруй хувиар буурсан нь банкинд итгэх ард түмний итгэл улам бүр суларч байгааг харуулж байна. Бодит байдлаар авч үзэхэд зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн нэг жилд 50 гаруй хувь буурч, зах зээлд долларын ноёрхол тогтоод байна. Энэхүү хандпага цаашид ч нэг хэсэгтээ хадгалагдах төлөвтэй байна. Зах зээлийн зөв тогтолцоо, үнийн зөв бодлогоор валют төгрөгийн ханшийг тогтвортой болгож байна гэж ярьж байсан нь худал болж хувийн банк, чснжүүдээр дамжуулан 1.6 сая долларын интервенц хийсэн нь шалгалтаар тогтоогдлоо. Өнөөдөр валютын ханшийг төр мөнгө зээлийн бодлогоороо бус хар захын ченжүүд санаснаараа тодорхойлж байна гэвэл үнэнд илүү ойрхон биз ээ. Жил жилийн намар мах, хүнсний ногооны үнэ хямдардагийг хэн бүхэн мэднэ. Хэрэглээний үнийн ерөнхий индекс 1994, 1995, 1996 оны мөн үед буурч байсан. Энэ оны 8 дугаар сард гарсан үнийн бууралтыг 90 хувь нь зөвхөн мах, хүнсний ногооны үнэ буурсантай холбоотой байна. Гэтэл үүнийг Монголын эдийн засагт урьд өмнө гарч байгаагүй эерэг үзэгдэл, Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw