МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 351 манай нам, түүний Улсын Их Хурал дахь бүлэг чин сэтгэлээсээ хүсч зөв зүйтэй алхмыг нь дэмжиж, улс орон, хүн амын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх бодлого үйл ажиллагаанд нь зарчмын байр суурьнаас шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. Харамсалтай нь Ардчилсан Холбоо эвсэл засгийн эрхийг авсан анхныхаа өдрөөс эхлэн хууль ёсыг удаа дараа бүдүүлгээр зөрчиж, сонгогчидтой байгуулсан гэрээнээсээ ухран зайлсхийсээр өдийг хүрлээ. Улсын Их Хурлын олонхи болон Засгийн газраас явуулсан нийгэм, эдийн засгийн бодлого өнгөрсөн ганц жилийн дотор улс орныг ямар. байдалд хүргэсэн нь доорх баримтаас тодорхой харагдаж байна. Нэгдүгээрт, өнгөрсөн нэг жилд хэрэгжүүлсэн эвслийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа нь манай нийгмийн амьдралд хэзээ ч байгаагүй хүнд цохилт болж, Монгол Улсын эдийн засаг дахин уналтад орж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Судалгаа, шинжилгээний дүн, статистик, банкны албан ёсны мэдээнээс үзэхэд Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газраас явуулсан харалган бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засагт 1994, 1995 онд гарч эхэлсэн нааштай хандлагууд сарниж, эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, хүн амын бодит орлого мэдэгдэхүйц буурч, ажилгүйдэл, ядуурал урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр нэмэгдэн өндөр настан, тахир татуу хүмүүс, орлог багатай иргэдийн амьдралын баталгаа алдагдлаа. Эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1994 онд 2.3 хувь, 1995 онд 6.3 хувь тус тус өсч байсан бол 1996 онд 2.6 хувь болж өсөлт нь буурсан бөгөөд энэ онд хэрэг дээрээ өсөлт гарахгүй төлөвтэй байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1997 оны эхний найман сард 1996 оны өмнө үеийнхтэй харьцуулахад 3.1 хувиар буурчээ. Газар тариалангийн салбарт уналт гүнзгийрч, эх орны гурилын үйлдвэрлэл үнэн хэрэгтээ дампуурч, энэ салбар сүйрлийн ирмэгт тулж очоод байна. Дээрх хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, арьс шир боловсруулах болон хувцасны үйлвэрлэл 12-75 хувиар багасчээ. Төр, засгийн эрх баригчдын зүгээс импортын гаалийн татварыг тэглэх хувилбарыг боловсруулан улс орноороо эдийн засгийн чөлөөт бүсийн горимоор ажиллах болсон тухайгаа дэлхий дахинаа зарлаж ойрын 2-3 сарын хугацаанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хямдарч ард түмний амьдрал дээшлэх тухай сүржин мэдэгдэл удаа дараа хийснээс хойш даруй 6 сарын хугацаа өнгөрсөн боловч нааштай үр дүн огтхон ч харагдахгүй байна. Харин энэ арга хэмжээ нь улс төрийн ашиг хонжоо хөөцөлдөж явуулсан эдийн засгийн харалган бодлого байсныг өнөөдрийн нөхцөл байдал бэлхэнээ харуулж байна. Импортын гаалийн татварыг тэглэснээр үндэсний үйлдвэрүүдийн уналт түргэсч эхэлсний зэрэгцээ манай улсын гадаад худалдааны тэнцэл алдагдаж, импортын татвараас улсын төсөвт ордог байсан 15 тэрбум гаруй төгрөг гадаад худалдаа эрхэлдэг цөөн тооны хөрөнгөлөг хүмүүсийн ашиг болон
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw