350 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаярын хэлсэн үг 1997.10.01 Юуны түрүүн МАХН, МАХН-аас нэр дэвшсэн намайг Улсын Их Хурлын гишүүнээр сонгосон сонгогч түмэндээ талархлаа дэвшүүлж байна. Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Ерөнхий сайд аа, Ноёд хатагтай нар аа! Шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулж Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газар байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш 14 cap буюу бүрэн эрхийн хугацааны гуравны нэг нь ард үлдлээ. Энэ хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаа нь улс орон ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчрав гэдгийг үнэн бодитой дүгнэж тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар төрийн эрх барьж буй хүчний удирдлагаас тодорхой хариулт авах цаг нэгэнт болсон гэж үзэж байна. Иймээс МАХН Улсын Их Хурал дахь манай намын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар өөрийн байр сууриа илэрхийлж байна. Монгол Улс эдийн засгаа зах зээлийн харилцаанд шилжүүлэх чиг шугам сонгон авснаас хойш 7 жил өнгөрч байна. Энэхүү шилжилтийн хамгийн хүнд үед төр, засгийн эрх барих итгэлийг сонгогч олон түмэн МАХН-д хүлээлгэж байсан билээ. Шилжилтийн үеийн эхний хүнд жилүүдэд МАХН-ын гишүүд олонхи болж байсан Улсын Их Хурал, түүний байгуулсан Засгийн газар төрийн өмчийг хувьчлах, үнэ ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлэх, эдийн засгийн нээлттэй бодлогыг явуулж, гадаад худалдааг либералчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг зах зээлийн эдийн засагт шилжих гөрийн бодлогыг тодорхойлон эрх зүйн шинэчлэлт хийж, түүнийг хэрэгжүүлэх бодит алхмуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэхдээ иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг онцлон анхаарч, нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлж ирсэн. Юуны өмнө зах зээлийн нөхцөлд нийцсэн нийгмийн даатгал, халамжийн тогтолцоог цоо шинээр бүрдүүлэн зүгшрүүлж ирсэн юм. Өмнөх Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлсэн цэгцтэй бодлого... /бичлэг тасрав/ ... Хэт өсөлтийн замд орж үнийн хэт өсөлтөөс хамгаалах арга хэмжээнд нааштай өөрчлөлтүүд гарч зохих үр дүнгээ өгч байсан юм. Монголын ард түмэн 1996 оны сонгуулиар Ардчилсан Холбоо эвсэлд итгэл хүлээлгэн хариуцлагыг нь давхар ногдуулсан билээ. Ардчилсан холбоо эвсэл ардчиллын хэм хэмжээг чанд сахин сонгогчидтой байгуулсан гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөпбөрөө биелүүлж улмаар улс орноо хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүпэхийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw