МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 349 Өнөөдөр эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хүрсэн түвшин нааштай үр дүнг улам баталгаажуулж, өөрчлөлтөөс хуучныг хамгаалж үлдэх гэсэн оролдлогыг өөгшүүлэхгүй байх нь чухал юм. Мөн өмч хувьчлалыг эрчимжүүлэн, төвөөс орон нутагт эдийн засгийн эрх мэдлийг шилжүүлэх болон банк санхүүгийн салбарын өөрчлөлтийг түргэтгэх, газрыг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох, зарим салбарт үнийн зохицуулалт хийх, түүний үр дагаварыг тооцох, төрийн хүнд суртлыг саармагжуулах, зөвшөөрөл лицензийг багасгах зэрэг олон асуудалд Улсын Их Хурал дахь Ардчилсан Холбоо эвслийн бүлэг онцгой ач холбогдол өгсөн хэвээр байгааг тэмдэглэх нь зүйтэй юм. Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтийн хүрээнд олж байгаа ололт хуучнаар хэлбэл зөвхөн ардчилсан хүчний ололт амжилт бус Монголын ард түмний түүний дотор нийт улс төрийн хүчний ололт амжилт болж үүнийг дэлхийн улс түмэн, олон улсын байгууллагууд үнэлдэг, бас харгалздаг болжээ. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад явагдаж байгаа өөрчлөлт, түүний нааштай үр дүнг дэлхийн хамтын нийгэмлэгийн ололт амжилтын нэг хэсэг гэж үзэх хэмжээнд хүрээд байна. Энэ дашрамд Улсын Их Хурал дахь МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн нэрийн өмнөөс манай ард түмний шинэ сонголтоо хэрэгжүүлэх явцдаа олж байгаа ололтыг, тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ойлгож, дэмжин тусалж, хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, улс орнуудын удирдлага бүх хүмүүст гүн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу. Өөрчлөлт шинэчлэлийн болон шинэ бүтээн байгуулалтын бодлогоо Монголчууд Та бид хэрэгжүүлэхэд улс орны маань дотоод гадаад нөхцөл байдал урьд урьдаас илүү тааламжтай байгааг тэмдэглэх гэсэн юм. Энэ нь Монголын ард түмэн болоод төр, засгийн байгууллагын бүхий л түвшинд тавьсан зорилгоо хэрэгжүүлж хүндрэл бэрхшээлтэй асуудал бүхнийг хамтарч, зөвшиж шийдвэрлэх түүхэн боломжийг нээж байна. Та бүхэнд амжилт хүсье! Баярлалаа!17
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw