348 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I иргэдэд шууд хүргэж сурталчилах нь Улсын Их Хурлаар шийдвэрлэж байгаа асуудлын утга учрыг тэдэнд ойлгуулахад тустай ажил болно гэдэгт хүмүүс санал нэгдэх байх. Нийгмийн харилцааг эрүүлжүүлдэг үндсэн механизм бол чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын тухай хуулийг хэлэлцэж батлах явдал үүнд чухал үүрэгтэй. Төрийн бодлого шийдвэрийн талаархи мэдээлэл иргэдэд ус агаар мэт хэрэгтэй байдгийн адил хэвлэл мэдээллийн чөлөөт хэрэгслийн тогтолцоо нь төрийн албаны ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэхэд түүнээс дутуугүй үүрэгтэй юм. Хариуцлага, ёс зүйн тухай ойлголт бол ардчилал, эрх чөлөөт байдлын хавсрага хэсэг бус харин нийгмийн чөлөөт харилцааг төлөвшүүлэн бэхжүүл эх үйлсэд оролцож байгаа иргэн бүрийн сурч эзэмшсэн байх ёстой зүйл. Гэвч энэ энгийн үнэн төрийн байгууллагын хүрээнд бодитойгоор хэрэгжиж чадаагүй байна. Өнөөгийн Улсын Их Хурлын, Засгийн газрын хооронд хариуцлагын механизм дөнгөж бүрэлдэж эхлэж байна. Улсын Их Хурлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг удахгүй авч хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Улсын Их Хурлын чуулганы өнгөрөгч хаврын нээлтийн үеэр миний бие Засгийн газрын болон гишүүдийн ажил үүргийн чиглэлээр Олонхийн бүлгийн байр суурийг төлөөлж ярьсныг хүмүүс санаж байгаа байх. Шүүмжлэлтэй дутагдалтай байсан чиглэл бүрээр Засгийн газрын гишүүд тодорхой мэдээлэл хариуг Улсын Их Хурал дахь Ардчилсан Холбоо эвслийн бүлэгт ирүүлсэн боловч зөвхөн тайлагнасан нэр хэмээж өнгөрөөх гэсэн хандлага давамгайлж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг Улсын Их Хурлаар хэлэлцэхэд манай бүлэг нэгдмэл дүгнэлт, байр сууриа Засгийн газарт бүхэлд нь шаардлага гарвал Засгийн газрын гишүүн тус бүрийн ажлын үзүүлэлтээр илэрхийлэх болно. Хаврын чуулганы төгсгөлд Олонхийн бүлгийн зүгээс бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрын гишүүн тус бүрээр чансаа үнэлэх санал асуулгыг тодорхой журмын дагуу явуулсан нь Олонхи, Засгийн газрын хооронд хариуцлагын механизмыг бүрдүүлэх анхны оролдлого болсон. Энэ механизмыг бид улам боловсронгуй болгож, үнэлгээний дүнг нийтэд мэдээлж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэвших шаардлагатай байгаа юм. Мөн Засгийн газрын танхимын үйл ажиллагаанаас гадна Монголбанк, Үнэт цаасны хороо, Төрийн хянан шалгах хороо, Төрийн өмчийн хороо, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагын бодлого, үйл ажиллагаанд Улсын Их Хурлын зүгээс тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх цаг болсон. Олонхийн бүлэг ч өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх байгууллагуудтай ажиллах болно. Өмнө хэлсэн хүрээгээр Улсын Их Хурал дахь Ардчилсан Холбоо эвслийн үйл ажиллагаа хязгаарлагдахгүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудлыг санаачлан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх, чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалд идэвхитэй оролцох нь гишүүн бүрт нээлттэй байгааг сануулахад илүүдэхгүй биз.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw