Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 347 Гурав. Төрийн байгууллагын өөрчлөлтийн хүрээний гадна орхигдож магадгүй байгаа салбарын нэг бол хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зүгээс хууль хяналтын байгууллагын ажилд, түүний дотор шүүх прокурорын байгууллагын бүтэц үйл ажиллагааг Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөх сайжруулахад чиглэсэн бодлого алхмыг Улсын Их Хурал дахь Ардчилсан Холбоо эвслийн бүлэг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. Хууль сахиулах байгууллагын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, түүний бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох ажил урьдын адил бидний анхаарлын төвд байх болно. Эдгээр гурван зорилтоос гадна манай Ардчилсан Холбоо эвслийн хүрээнд, энэ эвслийн нэрийн өмнөөс төрийн хүнд ачааг үүрэлцэж яваа гишүүд дэмжигчиддээ болон нийт хүмүүст хандаж хэлэх зүйлүүд бас байна. Бид хүмүүст хүрч ажиллах ажиллагаан дээрээ бодлогын чимхлүүр хэсэгт алдаа гаргасаар байна. Ингэж шилжилтийн үеийн өртгийг өөрсдөө нэмэгдүүлээд байх шаардлагагүй юм. Тухайлбал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн макро тогтворжуулалтын чиг хандлагыг зөв байгааг хүмүүс зөвшөөрч байгаа боловч микро бодлогын түвшинд гаргаж байгаа алдааг маш эмзэг хүлээн авч байна. Төрийн бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд жижиг зүйл гэж байдаггүйг төрийн албаны ажилтан бүр ойлгох цаг болсон байна. Тухайлбал, татварын шинэчлэл хийхийг нийгмээрээ шаардаж байсан. Түүний дагуу манай эвсэл татварын бодлогыг боловсруулж хэрэгжүүллээ. Гэхдээ зөвхөн ТҮЦ-ийн татварыг хэд дахин нэмэгдүүлснээс болж бүхэлдээ татварын шинэтгэлийн бодлого буруу ойлгогдож тайлбарлахад хүрч байлаа. Эргээд бид ТҮЦ-ийн татварыг бууруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Боловсон хүчнээ байршуулах, томилох, шат дараалан ажиллах асуудал учир дутагдалтай хэвээр байна. Хэдийгээр тодорхой албыг гүйцэтгэж амжилт гаргахад хугацаа хэрэгтэй ч төрийн албаны ёс зүй, хариуцлагаа тэргүүн зэрэгт ухамсарлаж явах шаардлагатай байна. Нийгмийн сэтгэл зүйг шинжиж үзэхэд төрийн байгууллагын шат шатны эрх баригчдын хариуцлага, ёс зүйн асуудалд хүмүүс их санаа зовниж байгаа байдал илт мэдрэгдэж байна. Нийгэмд хариуцлага, ёс зүйн эрүүл харилцааг хэвийн болгохын тулд төрийн эрх барих дээд байгууллагын сонгуультнууд, Улсын Их Хурлын гишүүд бидний ажилдаа хандаж буй байдал, ёс зүй ихээхэн нөлөөтэй юм. Иймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж, нийтээрээ мөрдлөг болгох ажилд Улсын Их Хурал дахь Эвслийн бүлэг санаачлага гарган ажиллах болно. Мөн Улсын ИхХурлаас эхлээд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг улам нээлттэй болгохын тулд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдааныг телевизээр шууд дамжуулах хэлбэрийг судалж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь эрхэм гишүүдэд үүрэгт ажилдаа идэвхтэй оролцох, хариуцлагаа дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна. Мөн төрийн бодлого боловсрох, шийдвэр гаргах үйл явцыг гал тогооноос нь ингэж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw