Монгол улсын парламент - боть 1

346 МОНГОЛУАСЫН ПАРЛАМЕНТ-I лүү шилжүүлнэ. Мөн нийгмийн халамжийг мөнгөн бус хэлбэрээр иргэдэд хүртээх боломжийг судлахад илүүдэхгүй. Эрүүл мэндийн болон боловсролын салбарын өөрчлөлт, либералчлал төвөгтэй байгаагаас гадна удаашралтай байна. Хамгийн гол нь төвөөс шилжүүлж байгаа эрх мэдлийн болон эрх чөлөөний шилжилт, түүний утга учрыг хэрэгжих шатанд нь нийтэд ойлгуулж чадахгүй, зөв хэрэглэж чадахгүй байгаагийн улмаас олон түмний зүгээс бухимдалттай тулгарч төрийн бодлого саармагжихад хүрч байна. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээний чанарт эргэлт гаргах зорилгоор тогтоогдсон төлбөрийн тариф тойрсон хэл яриа оюутны сургалтын болон дотуур байрны төлбөрийн талаар гарсан үл ойлгогдох байдлаас дүгнэлт хийхэд өгөгдсөн эрх чөлөө, эрх мэдлийг нэг тал нь хэтрүүлж ашигласны уршиг болох нь тодорхой байна. Бид цаашид ч эрх мэдлийг шилжүүлж, байгууллага иргэний чөлөөт байдлыг дэмжих болно. Харин түүнийг зохимжгүй хэрэглэхийн эсрэг байх болно. Ер нь хийх гэж байгаа ажлаа хүмүүст тодорхой ойлгуулж тэдний туслалцаа дэмжлэгийг авч бодлогоо хэрэгжүүлэх чадвар өнөөгийн эрх баригчид та бидний шат шатны ажлын үндсэн дутагдал болоод байгаад онцгой анхаарах ёстой. Хоёр. Эдийн засаг нийгмийн салбарын эрчимтэй өөрчлөлт түүний нааштай үр дүнг олон нийтийн хүртээл болгох ажилд төрийн захиргааны байгууллагад хадгалагдаж буй хуучин инерц, тогтолцооны хэвшмэл байдал саад болж тэр нь нийгэм, эдийн засгийн шинэ хандпагатай зөрчилд орж эхэллээ. Иймээс төрийн захиргааны байгууллагын өөрчлөлтийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх ажилд Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй болоод байна. Төрийн захиргааны байгууллагын бүтцийн өөрчлөлтийг зөвхөн яам газар хэлтсийн тоог цөөлөх, орон тоог цомхотгох гэдэг утгаар явцуу хүрээнд хэрэгжүүлэх аргагүй илүү өргөн утга агуулгатай зүйл гэдгийг хүмүүс ойлгож эхэллээ. Төрийн байгууллагын удирдлага санхүүжилтийг хувийн хэвшлийнхтэй ижил өрсөлдөөнтэй, үр ашигтай, харилцан тооцоо, үүрэг хариуцлагын уялдаат тогтолцоонд шилжүүлэх асуудал зөвхөн манай оронд тулгарч буй хүндрэл бус тэрч бүү хэл аль нэг улсын болон нийгмийн байгууллын хоцрогдлоос үүдсэн зүйл бус харин өсөн нэмэгдэж байгаа хүн төрөлхтний хөгжлийн ерөнхий чиг хандлагаас нийтийн баялгийг илүү үр ашигтай зарцуулах гэсэн улс орон бүрийн эрмэлзлээс үүдэж байна гэж хэлж болно. Нийгмийн аливаа тогтолцооны амьдрах чадвар нь аль нэг эрх баригчийн сайн муу чанараас бус түүнийг бүрэлдүүлэгч механизмын үр ашиг нийгмийн захиалгыг хүлээн авч хэрэгжүүлэх чадвараас шалтгаалдаг болох нь тодорхой. Иймээс иргэдэд хамгийн үр ашигтай хэлбэрээр үйлчилгээ үзүүлж чаддаг төрийн байгууллагын бүтцийг бүрэлдүүлэх нь төрийн бодлого тодорхойлоход оролцож байгаа хүн бүрийн үзэл бодол, элдэв ялгаанаас илүү төрийн албан хаагчийн үүрэг, үндэсний нэгдмэл эрх ашгийн асуудал болоод байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw