Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 345 гэсэн хандпагад няцаалт өгч дээрх ололт нь аль ч тив, улсад хэрэгжих хүн гөрөлхтний соел иргэншлийн нийтлэг ололт гэдгийг нотоллоо. Хэрэв ард түмний маань сонголт хэрэгжиж чадахгүйд хүрвэл түүнийг гөр засгийн удирдагчид дотоодын хямрал, тулга тойрсон зөрчлөөс болж кэрэгжүүлж чадахгүй бол зөвхөн монголчууд, эсвэл нэг улс төрийн хүчин хохироод зогсохгүй, хүн төрөлхтний нийтлэг ололтын хэрэгжилтэнд тусгүй нэг туршилт нэмэгдэж магадгүй юм. Үүнд Монголчуудын шинэ сонголтын /чир утга , түүний үнэ цэнэ оршиж байгаа ч юм билүү. Ард түмэн маань сонголтоо хийлээ. Сонгууль нэг хэсэгтээ завсарлалаа. Эдоо та бидэнд ажиллах л үлдлээ. Сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигч, улс гөрийн нам, эвсэл бүхэн тодорхой ажил хийхийн тулд байгаагаа илэрхийлж элонхийн дэмжлэг авч сонгогдсон нь үнэн юм. Эдгээр сонгуулиуд аль ч нам эвслийн хувьд тэдгээрийн олон мянган гишүүд дэмжигчдийн хувьд асар их унэтэй, үнэхээр их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Бид нийгмийн идэвхтэй иргэдийнхээ хөдөлмөр зүтгэлийг байнга хүндэтгэж, тэдний хүч, хөдөлмөрийн үр шимээр Ардчилсан гогтолцоог бататгахад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалж ажиллах ёстой. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд сонгогчдын итгэл хүлээсэн улс гөрийн нам, эвсэл түүний гишүүд дэмжигчдийн хувьд нийтдээ Монголчуудын хувьд аливаа асуудлыг зөвшиж шинэ орчинд шинэ аргаар шийдвэрлэж болох эдийн засаг, нийгэм, улс төрийн таатай нөхцөл бүрэлдлээ. Ойрын үед та бидэнд хийх ажлаа тодорхойлж түүндээ шамдан орох л үлдлээ. Улсын Их Хурал дахь МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн хувьд дараах асуудалд анхаарлаа онцгой хандуулан ажиллах болно. Нэг. Эдийн засгийн уналт саармагжин зарим салбарт өсөлт гарч мөнгөний ханш тогтворжихын хэрээр ард иргэдийнхээ ялангуяа нийгмийн халамж анхаарал шаардлагатай байгаа хүмүүст түүнийг жинхэнэ утгаар нь үзүүлэх ажлыг цаг алдалгүй хийх болно. Ойрын өдрүүдэд Олонхийн бүлэг, Засгийн газар зөвшилцсөний дагуу төсвийн байгууллагын ажилтнууд, ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь зөвхөн урьдын адил мөнгөний тоог нэмэх бус харин хувь хүний худалдан авах чадварыг бодитойгоор нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болох ёстой гэж бид үзэж байгаа юм. Манай эвсэл хамгийн сайн нийгмийн бодлого бол түүнийг шийдвэрлэх чадвартай эдийн засгийн бодлого гэж үздэг бөгөөд энэ удаагийн цалин тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээ ч дараа нь энэ чиглэлд хийгдэх ажлууд ч дээрх бодлогын үргэлжлэл байх болно. Бид иргэдийн нийгмийн халамж хамгааллын системийг улам боловсронгуй болгох, тэдний ажиллах, хөдөлмөрлөх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг улам нээлттэй, чөлөөтэй болгоход онцгой анхаарна. Нийгмийн даатгалын тогтолцоог зөвхөн бие даалгаад зогсохгүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг, уг үйлчилгээг байгууллага аж ахуйн нэгжээс худалдан авдаг хэлбэр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw