344 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Энэ бүхэн бол эдийн засгаа улам нээлттэй болгож улс орон, ард иргэдийнхээ амьдралыг хөгжлийн ерөнхий чиг хандлагад нийцүүлэн хөтлөх гэсэн МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн сонгогчидтойгоо хийсэн гэрээний хэрэгжилтийн эхний үр дүн юм. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс эдийн засаг нийгмийн хүрээний асуудлаа олны жишгээр нээлттэй, чөлөөтэй шийдвэрлэж байх чадвар чадавхитай болж байна гэсэн үг. Нэг нь бүтээж, нөгөө нь нураах гэж байгаа юм шигээр нийгмийн өөрчлөлт, үйл явцад ханддаг зарим гаж сэтгэлгээнээс хүн зоны сэтгэл зүйг булингартуулсан гүтгэлгийн шинжтэй ухуулга таниулгаас монголчууд бид нийтээрээ татгалзаж шинэ сонголтоо гутаах бус, хамтарч хэрэгжүүлэхэд бүгдээрээ хүч анхаарлаа чиглүүлэн ажиллаж чадсан бол дээр дурьдсан сайн эхлэл, түүний нааштай үр дүн улам ч илүү байх байсныг хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Өдгөө ч мөн өнөөгийн эрх баригчдаар хүнд хэцүүг нь хийлгэж аваад сайн үр дүнг нь ашиглаж нэр хүндийн хожоо гаргах гэсэн явуургүй хандлага нийгмийн тодорхой хэсэгт зонхилж байгаа нь нууц биш юм. Хэрэв энэ хандлага үргэлжилж, бас хэрэгжсээр байх аваас нэг дов тойрох гэж долоо бүдрэхээс ялгаагүй л юм болно. Учир нь нийгэм эдийн засгийн асуудлаа бүгдийг шийдчихсэн, ард түмнийхээ хүсэл зоригийг бүрэн хангачихсан төр засаг гэж байхгүй. Хөгжлийн зүй тогтол ч аливаа шийдлийн цаад талд ч шийдэх асуудал байнга байж байдагт л оршдог байх. Өнгөрсөн жил манай орны улс төрийн амьдралд гарсан чухал үйл явдлууд дээрхийг гэрчилж байна гэж хэлж болно.Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын 21 дүгээр тойргийн нөхөн сонгуулиудын дүнг нэгтгэж үзвэл Монголын ард түмэн хүндрэл бэрхшээлтэй асуудлаа зөвшилцөж бүгдийн хүчин чармайлтаар шийдвэрлэхийн төлөө байгаа нь харагдаж байна. Энэ утгаараа Улсын Их Хуралд сонгогдсон гишүүн бүр сонгогчдынхоо хүсэл зоригийг төлөөлөх, суудал авсан нам бүр түүнийг нь нэгтгэж илэрхийлэн хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдлаа. Улсын Их Хуралд суудалтай намууд гишүүнчлэлийн хувьд ч удирдлагын төлөөллийн хувьд ч аливаа асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд дэвшүүлэн тавих хамтарч шийдвэрлэх боломжтой боллоо. Орон нутгийн сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч удирдлагын шат бүрт биднийг хамтарч ажиллахыг шаардаж байна. Нэг үгээр хэлбэл, төрийн тогтолцооны бүх л түвшинд улс төрийн зөвшил, хамтын шийдэлд хүрэх боломж бүрдэжулс төрийн хувьд тогтвортой орныхоо статусыг Монгол улс улам баталгаажууллаа. Парламентын ардчиллын зөвшилцлийг бий болгож чаддаг сонгодог механизмын хувьд хүн төрөлхтөн төрт ёсныхоо түүхэнд бүтээсэн хамгийн үнэт зүйл гэж үзвэл энэ үнэт зүйл Монгол орны амьдралд бодит байдал болж чадлаа. Монголын ард түмэн удаа дараагийн чөлөөт сонголтоороо улс төрийн ардчилал, эдийн засгийн чөлөөт хөгжлийн хосолмол зам Азид тохирохгүй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw