Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 343 хуучин тогтолцооны өөрчлөлтийг түргэтгэх, шинийг бүтээн бүрэлдүүлэх үйл явцад чанарын өөрчлөлт гарах эхлэл тавигдсан юм. Улсын Их Хурал ээлжит чуулганаа хийж, Засгийн газраа байгуулж, шинэ төр засгийн бүрэн эрх хэрэгжиж эхлээд нэг жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд Улсын Их Хурал дахь Эвслийн бүлэг, Засгийн газар урьд жилүүдэд шийдвэрлэж чадаагүй цаг алдсан, нийгэм эдийн засгийн ужиг асуудлууд болох үнэ чөлөөлөхөд, банк санхүүгийн салбарт үүссэн хямралт байдлыг гэтлэн давахад түлш эрчим хүчний системд болон төв орон нутгийн байгууллагын хооронд хуримтлагдсан өрийн сүлжээг тайлахад ихээхэн хүч, хөрөнгө, цагхугацаа зарцууллаа. Мөн хямралын байдалтай байсан иргэдийн нийгмийн халамж хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, даатгалын шинэ бүтцийг бий болголоо. Олон түмний зүгээс төдийлөн дэмжлэг авч чадахааргүй байсан ч бодлогын шинжтэй эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр нийгмийн салбарын хүндрэлдээ эдийн засаг нь сөхөрсөн, эдийн засгийн хямрал нь нийгмийнхээ эрэлт хэрэгцээг боомилсон мухардмал байдлаас бид гарч чадлаа. Нийгэм эдийн засгийн хөгжлийн орчинг бүхэлд нь эрүүлжүүлэхийн тулд өмч хувьчлал, татвар, хөрөнгө оруулалтын бодлогод чанарын эргэлт гаргах шаардлагатай байсан юм. Удаан хугацаанд зогсонги байдалтай байсан өмч хувьчлалыг эрчимжүүлж, төрийн өмчийн эзэнгүйдлийг арилгаж түүний ашиглалт, хамгаалалт, хяналтыг сайжруулж өмчийн харилцааны хүрээн дэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан нь дээрх салбарын үйл ажиллагааг бүхэлд нь хөдөлгөөнд оруулж чадлаа. Өмчийн харилцаа, өмч хувьчлалыг тойрсон яриа маргаан багагүй байгаа ч төрийн өмчийг хувьчлах ажлыг тасралтгүй, шинэ утга агуулгаар баяжуулан хуулийн хүрээнд эрчимтэй хэрэгжүүлснээр хувийн хэвшил давамгайлсан үр ашиг бүхий эдийн засгийн тогтолцоонд Монгол улс бүхэлдээ шилжих зорилт хангагдах болно. Үүнээс манай ард түмэн, ирээдүй хожих болно. Олон жил яригдсан татварын шинэчлэлийн бодлого хэрэгжиж эхэллээ гэж дүгнэж болохоор байна. Татварын харилцааг хамарсан багц хуулийг шинэчлэх хүрээнд импортын татварыг тэглэж, татварын шатлалыг цөөлөх, татварын дарамтыг багасгах бодлого хэрэгжүүлснээр өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт нэмэгдэж татвар төлөгчдийн хүрээ улам өргөжиж байгаа нь статистик мэдээнээс харагдах боллоо. Мөн нэмүү өртгийн болон нэг шатлалтай татварын системд шилжих бэлтгэл хангагдаж байна. Ийнхүү өмчийн харилцаа, татварын орчин эрүүлжиж байгаа нь эдийн засагт үр ашигтай хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Ер нь хөрөнгө оруулалтыг татаж чадах салбарын хөгжилд онцгой анхаарч ажилласны үр дүнд зүүд зэрэглээ мэт байсан гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол манай оронд ялангуяа газрын тос, уул уурхай, дэд бүтцийн зарим салбарт бодит байдал болж чадлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw