Монгол улсын парламент - боть 1

342 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I юм. Манай өнөөгийн систем зах зээлийн эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй хэд хэдэн том доголдол ажиглагдаж байна. Нэгдүгээрт, хуучин системээс уламжилж ирсэн зах зээлийн нөхцөлд төр, засаг хариуцах шаардлагагүй олон үүрэгтэй зууралдсаар байгаа тул хүч тарамдаж чанар сулрахын хирээр хувийн хэвшил, Засгийн газрын бус байгууллага, хувь хүний оролцоо зэрэг альтернатив механизм хөгжих орон зай сонирхлыг боогдуулж байна. Хоёрдугаарт, дээрх ачаалал, төсвийн орлогын чадвараас хэтэрч байгаа учраас төсвийн ажилтнууд үнэхээр бага цалинтай, тэр чинээгээрээ ажлын ур мэдэхгүй, албан тушаал улсын хөрөнгийг ашиглан амь зуулгандаа нэмэрлэх сонирхол үйлчилж байгаа юм. Гуравдугаарт, улсын ба хувийн хэвшлийн орчин нөхцөл ихээхэн ялгаатайгаас ашиг сонирхлын гажуудал үүсч төрийн албанд чадалтай боловсон хүчин тогтож ажиллах нөхцөл бүрдэж өгөхгүй байна. Дөрөвдүгээрт, улс төрийн буюу стратеги бодлогын удирдлага, санхүүжилтийн тухай ба менежментийн өөрөөр хэлбэл, өдөр тутмын удирдлагын ялгаа зааг хутгалдсанаас улс төрийн зүтгэлтнүүдийн стратегийн үр дүнгийн төлөө хүлээх хариуцлага, төрийн албаны мэргэжлийн хариуцлага аль аль нь сулрахад хүргэж байна . Иймд улс орон нутгийн төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай хууль ойрын ирээдүйд манай өөрчлөлтийн бодлогын нэг чухал хэсэг болно гэж бодож байна. Хуулийн төслийг нягт нямбай боловсруулах шаардлагатай байгаа талаар гишүүдийн саналтай Засгийн газар нэг бөгөөд хамгийн гол нь улс орон нутгийн төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн талаар шийдвэрлэх асуудал байна. Түүнийг шийдэхийн төлөө ажиллах эрмэлзэл Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн бүх хүчинд байгаа явдал аятай нөхцөл байдлыг бий болгож байна. Тийм учраас энэ удаагийн Улсын Их Хурлын чуулган манай эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөнд бас нэгэн чухал хуудас нээх чуулган болно гэдэгт итгэлтэй байна. Их баярлалаа!16 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 1997.10.01 Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Хүндэт нөхөд, хатагтай ноёд оо! Өнгөрөгч онд явагдсан Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийн үр дүнд төрийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх дээд эрх мэдэл МҮАН- МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэлд шилжсэнээр нийгэм эдийн засгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw