МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 341 газрууд ажилчид хүн амыг элдэв татаасаар дамжуулан тэтгэх, хамгаалах бодлого нь тэднийг өөрчлөлтөөс түүнд зохицсон аж төрөх сонирхлоос нь хөндийрүүлэхэд хүргэх юм. Ингэснээр эдийн засагт гарах шаардлагатай бүтээмж, үр ашгийн буюу улмаар эдийн засгийн өсөлтийг ч хясан боогдуулахад гарцаагүй хүргэнэ. Ингэж өөрчлөлт шинэчлэлтээс хамгаалах арга зам хамгийн зохистой эдийн засгийн арга хэмжээ биш гэдэгтэй та бүгдийн санал нэгдэх болов уу гэж бодож байна. Харин манай засгийн газар түргэн хурдацтай өөрчлөлтийн хөтөлбөрөөрөө ард түмэндээ шинэ нөхцөл байдал, түргэн зохицон шинэчлэхэд тус дөхөм үзүүлэх зохистой арга хэрэгсэл олж өгөхийг зорьж байна. Үүнд хувьчлалыг түргэн шуурхай хэрэгжүүлэн хувь хүний авьяас чадварыг ашиглах бололцоог дэд бүтэц, нийгмийн салбаруудыг хамруулан бүх салбарт оруулах дотоодын үйлдвэрлэлийг эдийн засгийн нээлттэй орчинд шилжүүлэн байнгын тасралтгүй, ил тод өрсөлдөөнийг бий болгох, газар, орон сууцны хувьчлалын замаар барьцаат хөрөнгийг ашиглах боломж, жижиг дунд бизнесийг түлхүү хөгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх овсгоо самбааг урамшуулах зэрэг олон талт асуудлыг үүнд хамруулж байгаа юм. Эцсийн дүнгээр эдийн засгийн хатуу гэгдээд байгаа бодлого нь нийгмийн сайн сайхны төлөө хийгдэж байгаа бодлого бөгөөд тэр нь бидний өдөр тутмын хэвшил болохучиртай. Бид салан задгай үрэлгэн байдалдаа дасчихаад байгаа болохоос бус төр, засгийн бодлого байна гэж хэлэх үндэслэлгүй юм. Макро тогтворжуулалтыг хангахад чиглэгдсэн бодлогыг алдагдуулахгүй байх талаар Улсын Их Хурал, Засгийн газар цаашид хүч чармайлт гаргах хэрэгтэй байна. Үүнийг 1998 оны төсөв, Үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад анхаарах шаардлагатай болж байна. Түүний сацуу төр, засгийн бүх шатны байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх, олон түмэнтэй тулж ажиллах, боловсон хүчинд тавих шаардлагыг улам нэмэх хэрэгтэй болж байна. Төр, засгийн бодлогын учир начирыг гүйцэд тайлж чадаагүй, хуучин арга барилаар ажиллаж байгаа төрийн ажилтнууд олон байна. Боловсон хүчинд тавих шаардлагыг нэмэхийн хажуугаар энэ удаагийн Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлын дотроос улс орон, нутгийн төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль бүхэлдээ төрийн байгууллагуудын үйл ажиллагааг шинэ маягаар зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх онцгой ач холбогдолтой юм. Бидэнд юуны өмнө зах зээлийн нийгэм, төр хариуцах ёстой гол чухал үүргийг жинхэнэ ёсоор чадвартай гүйцэтгэж чаддаг, хувийн хэвшил зэрэг бусад талууд үүрэх ёстой ажил үйлчилгээнд хутгалдан орж, тэдний өрсөлдөх чадварыг унагаан төсвийн ачаалал хүндрүүлдэггүй төр, засаг хэрэгтэй байгаа юм. Мөн хийх ёстой үүргээ хамгийн үр ашигтай биелүүлдэг удирдлага санхүүжилтийн тогтолцоо, урамшил хариуцлагын механизм хэрэгтэй байгаа
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw