340 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Нийгмийн салбарт төр, засгаас авсан олон арга хэмжээ үр дүнгээ хараахан мэдрүүлж байгаа ч гэсэн ямар ч байсан хөрөнгө мөнгийг үр ашигтайгаар ашиглаж түүнийг нийгмийн эмзэг хэсэг рүү чиглүүлэх талаар өмнөхөөс ашигтай байна. Ажилгүйчүүд ядуу хүмүүсийг нийтийг хамарсан ажилд татан оролцуулах замаар тэдний байдлыг хөнгөвчлөх гэсэн бидний хичээл зүтгэл үр дүнтэй гэж хэлж болохоор байна. Энэ хавар хог арилгах, үерийн далан, орон нутгийн зам, гүүрийг засаж янзлах зэрэг нийтийг хамарсан ажилд тодорхой хөрөнгө хуваарилж ажил хийлгэсэн нь нийтэд таашаалтай байна. Хавар 50 мянга гаруй өрхөд хүнсний ногооны үр тарааж, айл өрх хүнсний ногоо өргөнөөр тариалав. Энэ хавар хийсэн ажлынхаа туршлага дээр үндэслээд бид ядууралтай тэмцэх ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах, нийтийг хамарсан ажилд олон улсын байгууллага, дэмжих туслах орнуудын туслалцааг авах, хүнсний ногоо тариалах ажлыг дэмжин улс орон даяар ногоон хувьсгал хөдөлгөөн өрнүүлэх бодолтой байгаа бөгөөд холбогдох шийдвэрээ төр засгийн байгууллага гаргалаа. Өмч хувьчлалыг түргэн шуурхай явуулах, хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд хөрөнгө оруулах аятай нөхцөл бүрдүүлэх талаар Улсын Их Хурал эрх зүйн ихээхэн өөрчлөлтүүдийг өнгөрсөн хугацаанд хийж чадсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд, бизнесийн хүрээнд өндөржиж Монголыг сонирхох, хөрөнгө оруулах талаар яриа хэлэлцээ хүчтэй болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарч байгаа зарим нааштай үр дүн бол зарим хүмүүсийн хэлж ярьж байгаагаар эдийн засгийн хатуу бодлогын үр дүн юм. Гэвч ийм бодлогод нийгмийн асуудал орхигдсон гэж зарим хүмүүс ярьдагтай санал нийлэхгүй байгаагаа энд зориуд хэлэхийг хүсч байна. Эдийн засгийн хатуу бодлого гэдэг нь төр, засаг, үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагууд, айл өрх, хүн бүр өөрийн бэл бэнчингийн хирээр амьдрах үйл ажиллагааныхаа ил далд бүх зардлыг мэдэрч өөрсдөө хариуцдаг байх орчинг бүрдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм. Үүнд хамгийн гол нь санхүүгийн сахилга буюу төсвийн хатуу чанга хязгаарлалт чухал үүрэгтэй. Засгийн газар хэрээс хэтэрсэн амлалт авч улмаар төсвийн алдагдалд ордоггүй байх улсын үйлдвэрийн газруудад шууд болон банкаар дамжуулан шууд бус аргаар татаас олгох, дэд бүтцийн салбарууд өөр хоорондоо өрөнд ордог явдлыг таслан зогсоох, төсвийн байгууллагууд, төсвийн гадуурх данс нэрээр өмчийг буруу ашиглахыг зогсоох, арилжааны банкууд өгсөн зээлээ эргүүлэн авч чаддаг байх, хувь хүмүүс цахилгаан, дулаан, орон сууцны хөлс зэрэг үйлчилгээний төлбөрийг хийдэггүй байдлыг арилгах зэргээр эдийн засаг дахь хөрөнгө мөнгөний зохисгүй урсгалыг хаана гэсэн үг юм. Мөн иргэд төсвийн орлогод татварын нэмэр, хандив мэдэгдэхүйц хэмжээгээр оруулдаг байх үндсэн дээр улсын төсвийн зарлагыг хянах мэдрэмжтэй болгоход эдийн засгийн хатуу бодлого чиглэгдэж байгаа юм. Эдийн засгийн хатуу бодлого хүн бүрийн амьдралд ямар нэгэн хэмжээгээр тусна. Гэхдээ түргэн өөрчлөгдөж буй шилжилтийн энэ үед үйлдвэр аж ахуйн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw