МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 337 төлөвлөсөн асуудлынхаа нилээдийг хэлэлцэж амжихгүй завсарлаж байгааг ажил хэрэг хэвийн явж байна гэж үзэж болохгүйсэн билээ. Түүний хамт нэгэнт батлан гаргасан амьдралд хэрэгтэй, биелэх боломжтой хуулиуд хэрэгжихгүй байна. Хуулийг биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлага, зэм ч гэж үнэн хэрэгтээ үгүй болоод байна. Төрийн хуулийг хайхрахгүй байх, зориуд зөрчих явдал төрийн дээд болон төв байгууллагад ч байна. Авилгалын эсрэгхуульд төрийн албан хаагч, албан тушаалтан томилогдсон, сонгогдсоны дараа 30 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж жил бүрийн 2 дугаар сарын эхний хагаст дахин тодотгож байхын дээр, хөрөнгө орлогодоо орсон онцгой өөрчлөлтийн тухай 2 сарын дотор бичгээр мэдэгдэж байхаар заасан. Авилгалд өртөх, төрийн өмчийг хувааж завших явдал газар авч байгаа тухай иргэд сонгогчдын шүүмжлэл өдөр бүр шахам сонин хэвлэлд гарч байгаа ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг цаг тухайд нь зөв гаргуулах тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн захиргааны албаны зөвлөл, яамд болон бусад төрийн байгууллага зохих ёсоор биелүүлэхгүй байна. Төрийн байгууллага, албан тушаалтан төрийн хуулийг зөрчиж байгааг Монгол Улсын Их Хурал зориуд шалгаж хууль бус үйлдлээ иргэдээ хамгаалах талаар нэн идэвхтэй, өндөр шаардлагатай ажиллах хэрэгтэй байна. Засгийн газар хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, Үндсэн хуулийн заалт болон өөрийн гаргасан тогтоол шийдвэрийнхээ биелэлтэд тавих хяналтыг чангатгах нь зүйтэй. Та бид зайлшгүй анхаарвал зохих бас нэг зүйл бол бүх шатны төр, захиргааны байгууллагын ажлын чанар чансаа, уялдаа холбоо, түргэн шуурхай байдал, төр засгийн зарим ажилтны мэдлэг чадвар, дадал туршлага, хариуцлага, сахилга, ёс зүй, нэр хүнд цаг үеийн шаардлагын хэмжээнээс ихээхэн хоцорчээ гэсэн олон түмний шүүмжлэл юм. Улс орны хэмжээнд ажил хэргийн зохион байгуулалтыг сайтар хангах нь төр, засгийн бүх шатны байгууллагын үүрэг. Гэтэл тэдгээрийн ажилд төрийн ажлын тогтсон технологи алдагдаж байгаа нь нийгмийн бусад бэрхшээл дээр улам хүндрэл нэмж төр иргэний харилцааг холдуулахад хүргэж байна. Үүнээс улбаалж олон түмний зүгээс, төр засагтаа итгэх итгэл суларч, төрийг дээдлэх, хүндлэх эрхэм ёсон алдарч, хүн амын дунд бухимдал, гомдол, зарга ихсэх хандлагатай боллоо. Төрийн зарим ажилтан өөрсдөө хууль дүрэм зөрчих, шударга ёсыг алдагдуулах, ёс суртахуунгүй авирлах зохисгүй үзэгдэл гаргасаар байна. Зөвхөн нийслэл хот болон 11 аймгаас авсан бүрэн бус мэдээгээр 1996, 1997 оны эхний хагаст төрийн албан хаагч 900 гаруй хүн ёс бус үйлдлийнхээ улмаас хуулийн болон захиргааны арга хэмжээ авагджээ. Нэгэнт тухайн ажил үүрэгт тэнцэхгүй, олон түмний итгэлийг дааж чадахгүй, нэр хүндгүй болсон албан тушаалтнуудтайгаа томилсон байгууллагууд нь хариуцлага тооцох, өөрчлөх арга хэмжээ шийдэмгий авах хэрэгтэй болсон байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw