Монгол улсын парламент - боть 1

336 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I мөн. Энэхүү зорилгод хүрэхэд өмч хувьчлал онцгой чухал ач холбогдолтой. Харин манайд өмч хувьчлалын явцад доголдол завхрал гарч, түүнийг тойрсон маргган, шүүмжлэл даамжран үргэлжилсээр байгааг Засгийн газар, холбогдох байгууллагууд нухацтай авч үзэж, өмч хувьчлалыг хуулийн хүрээнд, олон түмний хяналтын дор, шударга явуулах талаар зохих арга хэмжээ авах хэрэгтэй. Улсын Их Хурал ч түүнд тавих хяналтаа сайжруулах зүйтэн байна. Мөн төрийн ба орон нутгийн өмчийг зааглаж, өмч хөрөнгийн талаарх орон нутгийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудлыг Монгол Улсын Их Хурал даруй шийдвэрлэх хэрэгтэй байна. Өмч хувьчлалыг үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой нягт холбон хэрэгжүүлбэл зохино гэж үзэж байна. Манайд эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, нийгмийн дэг журмыг хангах талаар олигтой ахиц гарахгүй байна. Юуны өмнө Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг нийгмийн хэрэгцээтэй уялдуулах талаар анхаарах нь чухал юм. Зайлшгүй шаардлагатай байгаа зарим хуулийн төслийг зориуд бодлого болгон боловсруулан батлах арга хэмжээ авахгүйгээр түрүүлж бэлэн болсон төсөл хэлэлцээд байвал шинэ нөхцөл дэх эрх зүйн зохистой орчин мөд бүрдэхгүй ээ. Жишээлбэл, гэмт хэрэг байнга өсч, дэг журамгүй байдал улам бүр газар авч байгаа одоо үед Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг чамбай боловсруулж батлах амьдралын шаардлага байна. Ерөнхийлөгч шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажилд оршиж байгаа дутагдлыг арилгах талаар тодорхой даалгавар өмнө нь өгсөн. Хуулийн эдгээр байгууллагад Улсын Их Хурлын, Засгийн газраас туслалцаа дэмжлэг үзүүлж, ажиллах хэвийн нөхцлийг бүрдүүлэх үүднээс төсөв хөрөнгийг нь боломжийн хэмжээгээр шийдэж өгөх нь зүйтэй байна. Хуулийн төсөл боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэхэд тал бүрээс нь ажил хэрэгч хандаж хараахан чадахгүй байгаагаас батапсан хуульдаа тэр дор нь эргэж засвар өөрчлөлт оруулах нь их боллоо. Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийг энэ оны 2 дугаар сард батлаад 5,6,7 дугаар сард 3 удаа хууль гаргаж нэмэлт, өөрчлөлт хийжээ. Орон сууц хувьчлах тухай, Хүн амын орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай зэрэг хуульд дахин дахин нэмэлт өөрчлөлт орууллаа. Нийгмийн хөгжил, амьдралын шаардлагыг дагаад хууль өөрчлөгдөж байх нь зүй. Харин дутуу дулимаг хууль баталчихаад тэр чуулганаараа эргэж засаж нэмэлт өөрчлөлт оруулах нь манай парламентын ажлын чанар нэр хүндтэй холбоотой асуудал гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал олширсноос шинээр хэлэлцэж батлагдах хуулиуд хойшилж, Улсын Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw