Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 335 Өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, тахир дутуу хүмүүс зэрэг нийгмийн эмзэг хэсгийн ахуй амьдрал нэн хүнд байдалд байна. Ийнхүү хүн амын нийгмийн асуудал шийдвэрлэгдэхгүй хуримтлагдаж тэр нь нийгэм улс төрийн өнгө аястай болж эхэлж байгааг тоомсорлохгүй орхиж болохгүй. Зөвхөн янз бүрийн сан байгуулж, ажилгүй буюу ядуу дорой амьдралтай хүмүүсийгтэтгэх, өрхийн аж ахуй эрхлүүлэх, жижиг зээл олгох төдий аргаар нийгмийн асуудлыг дорвитой бөгөөд бүрэн шийдэж чадахгүй юм. Энд эрх зүйн таатай орчин нөхцөл, нийгмийн баримжааг чухалчилсан төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Улсын Их Хурал хүн амын нийгмийн хамгаалалд онцгойлон анхаарч амьжиргааны баталгаажих доод түвшингийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиудыг нэн даруй батлан мөрдөх хэрэгтэй байна. Эдгээр хуулиар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлтөөс хүн амын бодит орлого буурах биш өсч байх нөхцлийг баталгаажуулж өгөх хэрэгтэй юм. 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Нийгмийн даатгалын хуулиудад хамааруулан шинэчлэн тогтоож, тэтгэврийн тогтолцоог эрхзүйн нэгдмэл орчинд оруулах талаар Ерөнхийлөгчийн захирамжаар ажилласан ажлын хэсгийн боловсруулсан саналын дагуу Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Энэ нь нийгмийн шударга ёсыг тогтоон хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой нэг алхам юм. Нийгмийн баримжааг чухалчилсан төрийн бодлогын гол агуулга нь хүн амын аж амьдралыг дээшлүүлэхийн тулд үндэсний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Газар тариал ангаа эрс өөд нь татаж, м ал аж ахуйгаа чанартай, үр ашигтай, найдвартай болгох бодлого, тулгарсан зорилтын талаар би санаа бодлоо өнгөрсөн 8, 9 дүгээр сард орон нутгаар явж ажиллах үедээ тодорхой илэрхийлэн хэлсэн билээ. Зах зээлийн харилцаа зүгшрэх тусам эдийн засагт төрийн оролцоо хумигдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа зах зээлийн дохиоллоор зохицуулагдан хөгжих нь дамжиггүй юм. Гэхдээ эдийн засаг уналтаас бүрэн гарч чадаагүй байгаа завсрын эдүгээ үед төрийн зохицуулалт, дэмжлэг тодорхой хэмжээгээр зайлшгүй шаардагдаж байна. Үйлдвэрлэлийг сэргээх төрийн бодлогыг хэрэгжүүлэхдээ алдагдалтай үйлдвэр, аж ахуйг төсөв, зээлээр тэтгэх биш, харин экспортыг дэмжих, техник, технологийн шинэчлэлийг хурдасгах өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд анхаарвал зохино. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнээр ажилгүйдэл ядуурал мэдэгдэхүйц буурна. 1997 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 мянгаар цөөрчээ. Энэ нь аж үйлдвэрийн үйлдвэрлэл буурсантай шууд холбоотой. Хувийн өмч давамгайлсан, өөрөө өөрийгөө тэтгэж чадах нээлттэй эдийн засагтай болох нь хүн амын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн нөхцөл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw