Монгол улсын парламент - боть 1

334 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 1997.10.01 Монгол Улсын ИхХурлын Хүндэт дарга аа! Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Ноёд, хатагтай нар аа\ Монгол Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааны гуравны нэгийг элээж, ээлжит намрын чуулганыхаа ажлыг эхэлж байна. Улсын Их Хурал, Засгийн газар өнгөрсөн 15 сарын хугацаанд өөрчлөлт шинэчлэлийг өргөжүүлж, зах зээлийн харилцааг цаашид төлөвшүүлэх эрх зүйн болон зохион байгуулалтын зарим арга хэмжээг авлаа. Макро эдийн засгийн тогтворжилтыгхангах, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар анхаарч ажиллаж байгааг тэмдэглэе. Сүүлийн саруудад төгрөгийн гадаад валюттай харьцах ханш харьцангуй тогтворжиж, инфляцийн хэмжээ саарлаа. Гэвч үйлдвэрлэлийн уналтыг зогсоож чадахгүй байна. Энэ оны 8 дугаар сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар, үүний дотор боловсруулах салбарынх 19.0 хувиар буурчээ. Газар тариалангийн үйлдвэрлэлд ч өсөлт гарахгүй байна. Мал сүрэг тоо толгойн хувьд өсч байгаа боловч түүний ашиг шим хангалтгүй, мал аж ахуйг болзошгүй эрсдлээс найдвартай хамгаалах арга замыг олоогүй байна. Нийгмийн үйлдвэрлэл өсөхгүй байгаагаас хүн амын дийлэнхи хэсгийн ашигорлого нэмэгдэхгүй, зарим талаараа бүр ч дордож, ажилгүйдэл, ядуурал улам нэмэгдлээ. Албан ёсоор бүртгэг дсэн ажилгүйчүүдийн тоо 65 мянга болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7 мянгаар өсчээ. Үүнээс гадна бүртгэгдээгүй олон арван мянган хүн байгаа нь тодорхой юм. Ажилгүйдлийг дагаад ядуурал улам бүр газар авлаа. Судалгаанаас үзэхэд манай улсын нийт хүн амын 19.2 хувь нь буюу 452.2 мянган хүн ядуу, нэн ядуу аж төрж байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ, тарифийн өсөлтөөс ажиллагчдын цалин хөлс ихээхэн хоцорч, бодит орлого нь үлэмж буурлаа. Сургууль эмнэлэгийн байгууллагуудын төсөв хөрөнгөнд гар татаж байгаагаас эдгээр салбарын байгууллагууд үйлчилгээнийхээ үнэ, хөлс төлбөр төлөөсийг хүн амынхаа орлого, төлбөрийн бодит чадварыг тооцон харгалзахгүйгээр нэмэх болсныг зөвтгөх аргагүй юм. Дээрх байдлаас үүдэн иргэдийн амьдрал хүндэрч, оюутны сургалт, байрны төлбөр дааж давшгүй хэмжээнд хүрчээ. Иймд оюутнуудын тавьж буй шаардлагыг хүлээн авч, Монгол Улсын Засгийн газар, Гэгээрлийн яам, мэргэжлийн сургуулиудын удирдлага асуудлыг хойш тавилгүй хамтран шийдэх нь зүйтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw