Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 333 Эрхэмсэг хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа хууль бусад шийдвэрийн төслүүд нь улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээнд хийгдэх шинэтгэлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн олон асуудлыг хамарч байна. Нийгмийн харилцаа, нийгмийн асуудлуудыгшийдвэрлэхэд хууль тогтоох бодпого, төрийн эрх барих дээд байгууллага болохынхоо хувьд анхаарлаа чиглүүлэх явдал энэ чуулганы гол асуудал. Энэ чуулганы хугацаанд 1998 оны улсын төвлөрсөн төсөв, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж улс орны хөгжлийн ирэх жилийн дүр зургийг тодорхойлохын зэрэгцээ байгуулагдаад нэг жил болж байгаа Монгол Улсын Засгийн газрынхаа 1 жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч алдаа оноог нь УИХ гишүүн тунгаах болно. Чуулганы хэлэлцэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын өмнө өргөн баригдаад хэдэн жил хэлэлцэгдээгүй үлдээсэн зарим хуулиуд, Үндсэн хуулиар зохицуулахаар тусгайлан заасан хуулийн төслүүдээс гадна, эрх зүй, газрын харилцаа, сонгууль, батлан хамгаалах, улсын төсөв, төсвийн байгууллагуудын удирддага, санхүүжилтийн асууддаархи шинэтгэлийн үзэл санаа агуулсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн хүн амын амьжиргааны доод түвшингийн тухай, эрүүл мэндийн тухай, гэр бүлийн тухай болон хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн долоо хоногийн ажлыг 5 өдөрт шилжих тухай зэрэг иргэдийн нийгмийн асуудалтай холбоотой олон хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэх болно. Улсын Их Хурал бол сонгогч олон түмний саналыг үндэслэн байгуулагдсан ард түмний төрийн эрх барих төлөөллөөр хэрэгжүүлдэг байгууллага билээ. Түүний үйл ажиллагаа нь иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой байх, хүмүүсийн санаа бодол гаргасан хууль шийдвэрт нь тусаж байх асуудалд Улсын Их Хурал онцгой анхаарч, энэ талаар өмнө эхлэлийг нь тавьсан техник, зохион байгуулалтын шинжтэй үйл ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх болно. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганыг нээхээр хуулиар тогтоосон өдөр манай ахмадуудын өдөртэй давхцан тохиож байна. Ахмад настан, буурлуудынхаа талаар өмнө гаргасан хууль, тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилт, тэдэнд тавих анхаарал, халамжийн асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд хэзээд байх болно. Ахмадын өдрийг тохиолдуулан нийт настан, буурлууддаа Улсын Их Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс, хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ингээд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. 14

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw