332 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I УЛСЫН ИХХУРЛЫН 1997 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1997.10.01 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгчөө! Эрхэм Хүндэт Ерөнхий сайдаа! Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэхүү нээлтийн ажиллагаанд уригдан оролцож байгаа эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд, Та бүхний өглөөний амгаланг айлтгая! Улсын Их Хурлын гишүүдээс 58 гишүүн одоогоор ирж ирц 76.3 хувьтай байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын 1997 оны намрын чуулганы ажиллагааг нээхээр бид өнөөдөр Улсын Их Хурлын хуралдааны танхимд хуран цуглараад байна. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолыг үндэслэн энэхүү тогтоолын хүрээнд хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон Улсын Их Хурлын даргын захирамж гарсныг бид бүхэн танилцаж, энэ дагуу чуулганыхаа бэлтгэлийг хангаж байна. Энэ дарааллыг тогтоохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороод, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоосон дарааллынхаа дагуу, тэгэхдээ зайлшгүй шаардлагатай бусад асуудлуудыг хуулийн төсөл, тогтоолын төслийг энэ асуудлын хүрээнд авч үзэж шуурхай шийдвэрлэж байх болно. Улсын Их Хурлын өнгөрсөн хаврын чуулганаас хойшхи хугацаанд Улсын Их Хурлын гишүүд уламжлал ёсоор хөдөө орон нутагт өөрсдийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн талаар иргэдэд тайлбарлан таниулах, хүмүүсийн аж амьдрал болон улс орны нийгэм эдийн засгийн байдалтай танилцах, тэдний санаа боддыг сонсох, сонгогч-олон түмнээс хүсэн хүлээж байгаа санал боддыг дэлгэрэнгүй танилцсан явдал нь бодит үйл ажиллагаа болж, Улсын Их Хурлаас батлан гаргах шийдвэрүүдэд тусгагдан хурлын үйл ажиллагаа шуурхай тодорхой байхад түлхэц болно гэж үзэж байна. Чуулганы завсарлагын хугацаанд Байнгын хороод болон дэд хороод, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр зарим ажлын хэсэг байгуулж, орон нутаг, яам, бусад газарт хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж хяналтаа тавьлаа. Түүнчлэн энэ намрын ээлжит чуулганд бэлтгэх, парламент хоорондын гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр нилээд ажил хийгдсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw