МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 331 төлбөрийн тухай” хуульд хамааруулж, тэдэнд Засгийн газраас баталсан 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон болон тогтоолгох иргэдийн тэтгэврийг тогтооход баримтлах үнэ тариф, амьжиргааны өртгийн өөрчлөлт, тэтгэвэр бодох цалин, хөдөлмөрийн хөлсний хоорондын зохистой харьцаагаар зохицуулах сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн мэргэжлийн чадвар алдалтын хувиар нөхөх олговрыг олгож байхаар Улсын Их Хурал тогтоол гаргалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллага нь манай улсын харьяат ажиллагчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын бус байгууллагаар дамжуулан төлж байсныг өөрчилж, нийгмийн даатгалын зохих шатны байгууллагад шууд төлж байхаар шийдвэрлэв. Нийгмийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг бэхжүүлэх, өөрийгөө санхүүжүүлж ажиллах нөхцлийг хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, ажлын илүү шат дамжлага, давхардлыг арилгах зорилгоор нийгмийн даатгалын байгууллагын орон нутгийн бүтцэд өөрчлөлт оруулахаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ард нийтийн санал хураалтын эхний шатны үндсэн дээр Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулж, Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргаж, Монгол Улсын Их Хурлын тойргийн нөхөн сонгуулийн тухай асуудлыг зохицуулсан хууль тогтоомжуудыг баталж гаргалаа. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1997 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье. Үндэсний баяр наадмаар сайхан баярлахыг Та бүхэндээ хүсэн ерөөе! Баярлалаа! 13
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw