330 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Манай орон зах зээлийн зохицуулалттай эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдуулан байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглуулах, байгалийн баялаг ашиглагч нь төлбөр төлдөг байх зарчмыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах эдийн засгийн хөшүүргийг бий болгох үүднээс газар эзэмшиж, ашигласны төлбөр ногдуулах нь өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй шаардлага болж, Татварын ерөнхий хууль болон Газрын тухай хуулиар газрын төлбөрийн асуудлыг хуулиар тусгайлан зохицуулах болсонтой холбогдуулж Газрын төлбөрийн тухай хуулийг шинээр баталсан болно. Хаврын чуулганаар хэлэлцсэн асуудлын дотор 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль томоохон байр суурь эзэлсэн. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэд өөрчлөлт орсон татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан, импортын барааны гаалийн татварыг “тэглэсэн”, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг шалтгаанаар Монгол Улсын улсын төвлөрсөн төсөвт тодотгол хийлээ. 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн өөрчлөлтөд Улсын Их Хурал анхааралтай хандаж, нилээд цаг зарж, ач холбогдол өгсөн. Төсвийн тодотголоор төвлөрсөн төсвийн орлого 22 тэрбум, зарлага, санхүүжилт 70 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдлаа. Зарлагын өсөлтийн дийлэнхийг нийгмийн салбарт зарцуулах бөгөөд харин хөрөнгө оруулалтыг батлагдсан түвшингээс бууруулахгүй байх чиглэл баримталсан болно. Монгол Улсын 1997 оны улсын төвлөрсөн төсвийн тодотголд оруулсан өөрчлөлттэй уялдуулан Засгийн газраас төсвийн гүйцэтгэлийг шуурхай зохион байгуулж, удирдлагын бүх шатанд зардал хэмнэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Тус чуулганы хугацаанд Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох, Гэрээ, Хэлэлцээр соёрхон батлах, төрийн байгуулалт, эрх зүйн хүрээний шинэчлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хууль, бусад шийдвэрийг батлан гаргасан байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулиудыг баталлаа. Иргэдийн нийгмийн хамгааллын асуудлын хүрээнд газрын дор болон хөдөлмөрийн халуун, хүнд, хортой нөхцөлд ажиллагчдын өндөр насны тэтгэвэрийн асуудлыг 1998 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл одоо дагаж мөрдөж буй хуулийн дагуу шийдвэрлэж байхаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд өөрчлөлт оруулав. Түүнчлэн 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсны улмаас хохирол нөхөх төлбөр авч байгаа хүмүүсийг “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw