МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Манай орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдап, цаашдын хандлагыг харгалзан онцгой татварыг зөвхөн хүнсний спирт, архинд ногдуулж, импортын бусад барааг гаалийн татваргүй болголоо. Эдгээр хуулиудыг батлан гаргаснаар татвар төлөгчийн татварын дарамтыг бууруулж, импортын түүхий эд материалд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, барааны хангамжийг сайжруулах таатай орчин бүрдүүлж, үнийг тогтворжуулах, инфляцийг саармагжуулах боломжтой болж байна. Олон улсын эдийн засгийн харилцаа улам бүр өөр хоорондоо нягт уялдаатай болж дэлхийн гэдсэн эдийн засгийн тухай ойлголт төлөвшиж байгаа өнөөгийн нөхцөл байдалд дээрхи харилцаанд идэвхтэй оролцох шаардлага Монгол Улсын дотоод эрх ашгаас үүдэн гарч байна. Үүний тулд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд манай улсын өнөөгийн эдийн засагт онцгой чухал үүрэг гүйцэтгэж буй уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, тэдгээрт хөрөнгө оруулалт хийх бодит, тааламжтай нөхцлийг бүрдүүлэх үүднээс “Ашигт малтмалын тухай” хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг хэрэгжүүлснээр эхний жилүүдэд улсын төсөвт шууд нөлөө үзүүлэхгүй байхаар байгаа боловч хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг татах, гадны тэргүүний техник, технологи нэвтрэх, ажиллагсдын мэдлэг, боловсрол дээшлэх, уул уурхайн үйлдвэрийг дагалдан хавсарга жижиг туслах үйлдвэрүүд үүсч шинэ шинэ ажлын байр бий болгох, дэд бүтэц хөгжих зэрэг эдийн засгийн олон тааламжтай нөхцөл бүрдэх юм. Монгол Улсад олон намын тогтолцоо бодитой бүрэлдэн тогтож, төрийн эрх улс төрийн нэг хүчнээс нөгөөд шилжих явдал ердийн үзэгдэл болсон шинэ нөхцөл байдалд статистикийн байгууллага нь аль нэг улс төрийн хүчний нөлөөлөлд автахгүй, мэргэжлийн хувьд тогтвортой, гаргасан үзүүлэлт, судалгааныхаа үр дүн, үнэн зөвийг бие даан хариуцдаг байгууллага байх шаардлагыг харгалзан Статистикийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлав. Улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, эдийн засгийн харилцааны гол хуулиуд үйлчилж эхэлснээр нотариатын байгууллагын үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлж, шинэ агуулга хэлбэртэй болж байна. Үүнтэй уялдуулан Нотариатын тухай хуулийг шинэчлэн баталснаар нотариатын байгууллага нь зах зээлийн харилцаанд бие даан оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх юм. Нотариатын үйл ажиллагаа төрийн ба хувийн аль ч хэлбэрээр байж болох бөгөөд уг үйл ажиллагааг нь төрийн зохицуулалттайгаар хувьд шилжиж байгаа юм. Санхүүгийн бүртгэл, аудитын үйл ажиллагаа дэлхий нийтээр нэг зарчимтай, түүний дотор бүс нутгаараа ойролцоо байх ерөнхий хандлага бий болж, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа нэг орны хүрээгээр хязгаарлагдахгүй олон улсын асуудал болж байна. Иймд Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн агуулга, зохион байгуулалтыг олон улсын нийтлэг хэв маягт ойртуулах үүднээс Аудитын тухай хуулийг шинээр батлан гаргалаа.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw