328 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ерөнхийлөгчийн сонгуулийг улс төр, ёс зүйн хүндэтгэлтэй өндөр түвшинд нэр дэвшигчид болон намууд эрх тэгш адил нөхцлөөр хангагдсан шударга зарчмаар явуулахад бид онцгой анхаарах ёстой. Өнөөдөр болж буй бүх уналтад зөвхөн Ардчилсан Холбоо эвсэл буруутай мэт МАХН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Гэтэл энэ бүхний суурийг нь өнгөрсөн 7 жилд төр, засгийн эрхийг барихдаа өөрсдөө бас тавилцсан гэдгээ санаж хариуцлагыг адилхан хуваалцах зориг зүрх гаргах ёстой. Нүүрэн дээрх нүд 2 байдаг ч харах зүг нь нэг гэдгийг парламент дахь 3- дагч хүчний хувьд МУНН-ын төлөөлөл та бүхэнд сануулж байна. Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай давхцах нэгэн учрал болж таарлаа. Улсынхаа Ерөнхийлөгчийн сонгуулийг улс төрийн ёс зүйн хүндэтгэх өндөр түвшинд нэр дэвшигчид болон намууд эрх тэгш адилхан нөхцлөөр хангагдсан шударга зарчмаар явуулахад бид онцгой анхаарах учиртай. Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдан гарах хуулиуд Монголын ард түмний язгуур эрх ашиг, тэр дундаа нийгмийн эмзэг хэсэг гэгддэг ядуу даржин иргэд, эгэл борчуудыг аль болохоор хохиролгуй, үндэсний аюулгүй байдлыг улам бүр баталгаажуулахад эрч хүч өгсөн сэхэлт сэргэлтийн бат суурь тавьж үр дүн нь аль болох түргэн мэдрэгдэхүйц байхаар хуульчлагдана гэдэгт Улсын Их Хурлын гишүүн миний бие МУНН-ын төлөөллийн хувьд гүнээ итгэж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.12 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1997.07.10 Улсын Их Хурлын 1997 оны хаврын чуулганы энэ оны 4 дүгээр сарын 5- ны өдөр нээгдэж, нийт ажлын 82 хоног чуулж өнөөдөр ажиллагаагаа өндөрлөж байна. Хаврын ээJIжит чуулганы үйл ажиллагааг шинэчлэн найруулсан Улсын Их Хурлын тухай болон Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн дагуу зохион байгуулж, энэхүү чуулганаар нийт 100 гаруй хууль, тогтоол батлан гаргаснаас төрийн байгуулалтын чиглэлээр 11 хууль, эдийн засгийн чиглэлээр 23, нийгмийн бодлогын чиглэлээр 4, гадаад бодлогын чиглэлээр 10, хүний эрхийн чиглэлээр 8 хуулийг тус тус батлан гаргаж эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Улс орны эдийн засгийг эрүүлжүүлэхэд чиглэсэн шинэтгэлийн арга хэмжээ нь голчлон зээлийн өндөр хүү, татварын дарамтад туйлдсан нөхцөлд бүрэлдсэн, эрүүл бус орчинд хэрэгжих бололцоогүй байгаагаас татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчилж батлав.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw