Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 327 эрэлт хэрэгцээнд шаардлагатай олон хууль тогтоомжуудыг баталж, төрийн бодлогын үндсийг тодорхойлох, хууль шийдвэрийнхээ гүйцэтгэлийг хянан шалгах чиглэлд багагүй зүйл амжуулсныг зохих ёсоор үнэлэх нь шударга явдал болно гэж үзэж байна. Улсын Их Хурал дахь МУНН-ын төлөөлөл миний бие Чуулганы болон Байнгын хорооны хуралдаануудаар хэлэлцсэн зонхилох асуудлуудаар байр сууриа тухай бүрд нь тодорхойлж, зарим зүйл дээр санал зөрж, түүнийгээ зарим үед эрс хурц хэлбэрээр илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрч байлаа. Нэн ялангуяа нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоог шинэчилэхээр бидний баталсан хуулиудын зарим заалтууд нь туйлын энэрэнгүй бус, ядуу даржин ард түмнийхээ өнөөгийн хүнд бэрх амьдралд нэрмээс болж, Монгол үндэстний оршин амьдрах чадварт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийн хүрээг тэлэхүйц болсонд харамсаж байна. Өнөөдөр юмны үнэ тасралтгүй өсч, нийгмийн үйлчилгээний хөлс байнга нэмэгдэж, ард түмний аж амьдрал эрс доройтож байхад тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэгдэхгүй байгаа явдал нь түгшүүр төрүүлж эх орныхоо хувь заяаны төлөө өөрийн эрхгүй зовинох сэтгэлийг төрүүлж байна. Бид энэ алдаагаа нэн яаралтай засахгүй бол нийгмийн шударга ёсны зарчим улам бүр алдагдаж үгүйрэл хоосрол газар авч, олон түмний дургүйцэл эрс нэмэгдэж улмаар нийгмийн тогтворгүй байдалд хүрч болзошгүйг Улсын Их Хурал онцгой анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Бид хаврын чуулганаараа нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын олон чухал асуудлуудыг хуульчлан баталж байгаагийн дотор иргэний хувийн өмчийн газрын тухай, газар хувьчлах тухай хуулиудын төсөл өргөн баригдах юм байна. Хэрвээ эдгээр хуулиуд хэлэлцэгдэж газрыг өмчлөх, хувьчлахаар батлагдвал Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалднөхөж баршгүй хохирол учирна гэдгийгТа бүхэнд дахин сонордуулахыг хүсч байна. Газар эзэмшлийн эрхээ чөлөөтэй арилжих тухай саяхан Ц.Элбэгдорж даргын хэлсэн үг түгшүүр төрүүлж байна. Үндсэн хуулиар газрыг арилжих барьцаалахыг, хориглосон гэдгийг мартсан юм болов уу. Монголын ард түмэн газраа 60 жилийн хугацаатай эзэмших, түүнийгээ 40 жилээр сунгах, үр хүүхэддээ өвлүүлэх, эзэмшиж буй газар дээрээ үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрхтэй байтал заавал өмчлүүлнэ гээд байгаа нь газрыг иргэддээ өмчлүүлэх нэрээр тэд нараар дамжуулан гадаадынхны хоол болгох бодлого явж байна гэсэн үг юм. Газрыг өмчлүүлэх цаг нь болоогүй гэдгийг дахин сануулъя. Газар өмчлүүлэхгүйгээс болж үр тариа хомсдож, гурил будаа ховордсон юм шиг ярьж байна. 1990 оноос өмнө Монгол Улс гурилаар өөрийгөө бүрэн хангаж, илүү гарсныг нь гадаадад гаргадаг түүнээс валют олдог байсан бол одоо гадаадаас гурил худалдаж авах хүртлээ доройтсон гэдгийг сануулья. Монголын бүх гунигт явдал газрыг өмчлүүлээгүйгээс болсон юм шиг ярих нь инээдэмтэй хэрэг. Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай давхцах нэгэн учрал таарлаа. Улсынхаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw