Монгол улсын парламент - боть 1

326 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Төрийн эрх барих дээд байгууллага маань ингэж урсгал байдалд автагдаад байвал бидний ажилд өөдтэй ахиц гарахгүй гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Түүнчлэн Улсын Их Хурлын дотоод дэг журмыг сахих, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх талаар Улсын Их Хурлын удирдлага тодорхой бөгөөд шударгаар ажиллууштай байна. Би үүнийг Улсын Их Хурал, Байнгын хороодын хуралдаан цагтаа эхлэхгүй тасрах, сунжрах явдал байнга гарч байгаа зэрэгтэй холбон хэлж байна. Хууль тогтоох дээд байгууллага өөрөө хууль тогтоомжийг зөрчих, Төрийн эрх барих байгууллагуудын хооронд байж үл болох үйлдэл гаргаж байсныг цаашид давтахгүй байхыг дахин сануулахад илүүдэхгүй. Асуудлыг харилцан ойлголцох, зөвшилцөх замаар шийдвэрлэдэг нь ардчилсан парламентат ёсны нийтлэг жишиг мөн билээ. Харамсалтай нь, манай Улсын Их Хуралд энэ зарчим баримтлагдахгүй, олонхи байр сууриа тулгах байдалд ихээхэн идээших хандлагатай болоод байгаа нь сэтгэл зовоож байна. Иймд Үндсэн хуулийн дагуу нийт иргэд, улсынхаа эрх ашгийг эрхэмлэн аливаа асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэдэг болох, ер нь Улсын Их Хурал дахь цөөнх болон улс төрийн бусад хүч, сонгогч олны эрүүл саруул санал бодлыг төрийн бодлого хууль тогтоомжид аль болохоор анхаарч тусгах талаар ихээхэн санаа тавьж ажиллах шаардлагатай байна. Энэ чиглэлээр Улсын Их Хурлын тухай хуульд ч зохих нэмэлт, өөрчлөлт оруулж болохыг үгүйсгэхгүй. Монгол Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагынхаа хувьд Үндсэн хуулиар тодорхойлсон онцгой бүрэн эрхээ өнөөгийн шаарддагын түвшинд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэн ажиллахыг нийгэм, сонгогч олон түмэн маань гишүүд та биднээс хүсэн хүлээж, шаардаж байгааг тэмдэглэн хэлье. Анхаарал тавьсанд баярлалаа.11 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, МУНН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг 1997.04.05 Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө! Эрхэм Хүндэт дарга, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурал шинэчлэгдсэнээсээ хойш дөрөв дэхь чуулганаа нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Намын бүлгүүд үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, байр сууриа тодорхойллоо. Улсын Их Хурал дахь МУНН-ын төлөөлөлд Улс төрийн 3 дахь хүчнийх нь хувьд үг хэлэх бололцоо олгосон явдалд гүн талархлаа илэрхийлье. Бид өнгөрсөн чуулганы хуралдаанаараа улс орныхоо нийгэм, эдийн засгийн хэцүү б эрх зорилтуудыг шийдвэрлэх, урьд хуримтлагдсан олон хурц асуудлуудын ээдрээг тайлах, нийгмийн шинэ харилцааны өнөө, ирээдүйн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw