МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 325 хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авах нь зүйтэй гэж Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг үзэж байна. Улс оронд нийгэмд, эдийн засгийн хямралт байдал дахин үүсэж, олон түмний бухимдал нэмэгдэж нийгэмд таагүй уур амьсгал бий болсныг Үндсэн хуулийн дагуу “Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” онцгой бүрэн эрх бүхий Улсын Их Хурлын үйл ажиллагаанаас салангид авч үзэж болохгүй нь ойлгомжтой билээ. Хоёрдугаарт. Улсын Их Хурлын үйл ажиллагааны тухай: эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын энэ оны хаврын чуулган нээгдэж байгаа мөчид юуны өмнө өнгөрсөн чуулганыхаа ажилд бодитой, шүүмжлэлтэй дүгнэлт хийж, цаашдынхаа үйл ажиллагаанд түүнээс сургамж авах явдал чухал билээ. Хэдийгээр намрын чуулган маань хуулийн дагуу ажлын 75 хоногоо бүрэн гүйцээж, түүгээр ч үл барам нэлээд хугацаагаар сунгаж хуралдсан боловч хийхээр төлөвлөсөн ажлаа бүрэн биелүүлж чадаагүйг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тус чуулганаар 21 хууль шинээр батлах, 31 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрээс дөнгөж 4 шинэ хууль баталж, 10-аад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнээс үзэхэд чуулган төлөвлөсөн ажлынхаа 20 гаруй хувийг хэрэгжүүлсэн байна. Төлөвлөгдөөгүй нилээд асуудал чуулганд орж батлагдсаны ихэнх нь олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенци соёрхон батлагдсан хуулиуд байна. Улс орны эдийн засаг нийгмийн амьдралд нэн чухал шаардлагатай байгаа гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх багц хууль, хөрөнгө оруулалтын тухай, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэхгүй хойшлуулж, харин төлөвлөгдөөгүй зарим хуульд ёс төдий нэмэлт, өөрчлөлт оруулах, эсвэл мөрдөгдөж байгаа хуулийг задалж хэд хэдэн хууль болгох зэргээр тоон үзүүлэлт хөөцөлдөж, ажлынхаа чанар, бодит үр дүнд төдийлөн анхаарахгүй, сонгогчдын болон өөрсдийн сэтгэлийг тайвшруулж суугааг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Улсын Их Хурал нийгмийн амьдралд нэн чухал шаардлагатай хууль тогтоомж боловсруулж батлахад гол ач холбогдол өгч, хэлэлцэх асуудлаа ул үндэстэй нарийн төлөвлөж, түүнийгээ чанд баримтлан чамбай сайн биелүүлж байх явдал чухал байна. Хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, шийдвэрүүдийн төсөл хугацаандаа өргөн баригдахгүй буюу өргөн баригдсан ч дутуу дулимаг боловсруулснаас хууль санаачлагч уруу буцаах, эсвэл тэдгээрийг гүйцээн боловсруулах гэж ихээхэн цаг алдаж байна. Үүний зэрэгцээгээр огт төлөвлөгдөөгүй, урьдчилан нухацтай боловсруулаагүй хууль, шийдвэрийн олон төсөл Улсын Их Хуралд орж ирдэг болсон. Энэ нь зарим талаар олонхийн дотор хууль санаачлах нэг ёсны өрсөлдөөн бий болсонтой ч холбоотой байж болох юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw