324 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ард түмний аж байдал, амьжиргаа, нийгмийн баталгаа ийнхүү дордож байгаагаас олон түмний дунд бухимдал нэмэгдэжбайгаад манай намын бүлэг сэтгэл түгшиж байна. Төр, Засгийн шинэ удирддагын бодлого, үйл ажиллагаанд ийм илэрхий гажуудал гарч, сөрөг нөлөө үзүүлж байгаа нь ‘Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг баримтлахгүй, эдийн засгийн нийгмийн чиг баримжааг алдагдуулж байгаагаас болж байна гэж үзэж байна. Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газрын өнгөрсөн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагааг бүхэлд нь үгүйсгэж харлуулах гэсэн зорилго бид тавиагүй, тавих ч үгүй. Гагцхүү нийт сонгогчдын 40 гаруй хувийн дэмжлэг авсан улс төрийн томоохон хүчний хувьд төрийн бодпогыг оновчтой бөгөөд шинэ нөхцөл байдал, бодит амьдралд нийцүүлэн боловсруулахад идэвхитэй оролцох эрх, үүрэгтэйгээ гүнзгий ухамсарласны үндсэн дээр улс орны байдлын нэн тулгамдсан гол асуудлуудыг ийнхүү хөндөж хэлж байгаа юм. Засгийн газарт Улсын Их Хурлаас тавих хяналт илт суларсан учраас Төрийн гүйцэтгэх дээд байгууллага маань торийн хууль тогтоомж илт зөрчих, улсын төсөв мөнгийг үргүй зарцуулах, бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн захиргааны байгууллагуудын хэвийн ажиллагааг алдагдуулах явдал үргэлжилсээр байна. Улс оронд бий болсон энэхүү нөхцөл байдалд Улсын Их Хурал, Засгийн газрын бодитой дүгнэлт хийж эдийн засгийн байдлыг сайжруулж, мөнгө санхүүгийн бодлогоо өөрчилж ард түмэн лүүгээ хандсан нийгмийн чиг баримжаа бүхий төрийн бодлого явуулахыг манай намын бүлэг санал болгож байна. Бараа үйлчилгээний үнэ, тариф огцом өсч иргэдийн амьжиргааны түвшин доройтож байгааг харгалзан Засгийн газар юуны өмнө төсвийн байгууллага,.'] ажиллагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг шаардаж МАХН-ын Удирдах зөвлөл энэ оны 3 дугаар сарын дундуур мэдэгдэл гаргасан билээ. Үүний дагуу зохих арга хэмжээ авахаа Улсын Их Хурлын дарга мэдэгдсэнийг манай намын бүлэг нааштай хандлага гэж үзэж байна. Уул асуудлыг энэ 4 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэхийг Засгийн газраас бид шаардах эрхтэй гэж бодож байна. Олон нийт, ялангуяа нийгмийн эмзэг хэсгийнхний зүгээс төр, засагтаа амьдралын гачигдал зовлонгоо илэрхийлэн тавьж байгаа зүй ёсны санал хүсэлтийг үл тоомсорлон хайш, яйш хандвал хүмүүсийн энэхүү нийгмийн шинж чанартай бухимдал гүнзгийрч, улмаар улс төрийн байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэдгийг бидний хэн ч анхаарахгүй орхиж болмооргүй байна. Байдал ийнхүү хүнд, товөгтэй байхад Ерөнхий сайдыг Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр зөвхөн үг хэлүүлснээр хязгаарламааргүй байна. Иймд энэ сарын эхээр Улс орны өнөөгийн байдал, хүндрэлээс гарах арга замын тухай асуудлаар засгийн газрын сонсголыг Улсын Их Хурлаар нухацтай
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw