МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 323 Өмч хувьчлалыг түргэтгэх, шударга үнэн хувьчлах талаар их шуугиж байна. Өнөөгийн эрх баригчид улсаа хөгжүүлэхийн тулд өмч хувьчилж, түүнийг эзэнтэй болгон нийт ард иргэдээ хөрөнгөжүүлэх бус өөрийн нам эвслийн цөөн хүний гарт улсын асар их өмч хөрөнгийг төвлөрүүлж төр, засагтай холбогдсон сүлбэлдсэн цөөн хүмүүсийн улс төр, эдийн засгийн ноёрхол тогтоох бодлого явуулж ихэлсэн нь тодорхой харагдаж байгаа юм биш үү. Дутагдал гаргасан нэрийддээр олон компаний удирддагыг сольж оронд нь Эвслийн харьяалалтай хүмүүсийг томилж байгаа төрийн өмчийн хорооны ил далд ажиллагаа арилжааны хоёр банкийг хууль бусаар татан буулгасан шуугиан “Алтан тариа”-г өртгөөс нь хэд дахин хямдаар хувьчилсан зэрэг булхайтай ажиллагаа биднийг ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. Одоогийн Их Хурал, Засгийн газар ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах амлалтаасаа ухарч нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүргээсээ хэрэг дээрээ татгалзаж сонгогчид, ард түмэнд дэндүү халтай хатуу бодлого явуулж байна. Өнгөрсөн богинохон хугацаанд бараа үйлчилгээний үнэ тариф 50 шахам хувь өссөн боловч төсөвт байгууллагад ажиллагчидын цалин нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй. Засгийн газар үнийн өсөлттэй уялдуулан иргэдийн орлого нэмэгдүүлэх арга хэмжээ авч чадаагүйгээс хүн амын бодит орлого 40 хувиар буурав. 1996 оны 6 дугаар сард 1 эмчийн сарын цалин 150 ширхэг “атар” талх худалдан авах боломжтой байсан бол өнөөдөр дөнгөж 90 ширхэг талх авахаар болтлоо худалдан авах чадвар нь доройтов. Долларт шилжүүлснээр 1996 оны эхний хагаст 1 эмч сард 41 ам.доллартай тэнцэх цалин авч байсан бол өнөөдөр 26 доллар болж, даруй 15 доллараар буурлаа. Нийслэлээс алслагдсан аймгуудын малчид өнгөрсөн оны 6 сард 1 хониор 60 кг авч байсан бол өнөөдөр 40 кг гурил авахаар болжээ. Судалгаанаас үзэхэд, Ардчилсан Холбоо эвсэл Засгийн эрхэнд гарснаас хойшхи хугацаанд хүн амын ядуурлын түвшин 10 гаруй пунктээр нэмэгдэж, хөдөлмөрийн захад бүртгүүлсэн ажилгүйчууд 10 орчим мянгаар өссөн байна. Энэ бүхэн нь хүн амын амьжиргаа мөн хугацаанд хэрхэн доройтсоныг харуулж буй бодит жишээ юм. Улсын Их Хурал нийгмийн даатгал, халамжийн багц хуулинд өөрчлөлт оруулснаар ард түмний нийгмийн баталгаа улам бүр хумигдаж, 103 мянган хүний тэтгэвэр хэзээ ч үл нэмэгдэх нөхөх олговроор солигдож, тэтгэвэртээ гарч ажил эрхэлж байсан 24 мянган хүн цалин тэтгэврийнхээ аль нэгийг хасуулж, 3400 хүний тэтгэврийг шинэчлэн тогтоосноор тэтгэвэр нь бараг 40-60 хувиар буурч, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан болон зарим мэргэжлийн хүмүүсийн тухайн онцлогтой тохирсон хугацаанд тэтгэвэрт гарах эрх хасагдан, халамжийн тэтгэмж авч байсан 20 мянга гаруй хүний тэтгэмжийн хэмжээ 40 хувиар, хүүхэд асарсаны тэтгэмж авч байсан 56600 эхийн тэтгэмжийн хэмжээ 50 хувиар буурах боллоо. Ийм хатуу бодлого цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw