Монгол улсын парламент - боть 1

322 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Үүнээс үзэхэд одоогийн Засгийн газар үндэсний цөөн тооны хүмүүсийг хэт баяжуулж, аж ахуйн том нэгжүүдийг татварын бодлогоор урамшуулж, чадан ядан мэрийн хичээж ажиллаж байгаа бусдийг нь мөнхүү бодлогоор хавчих санаа баримталж байгаа нь улам бүр тодорхой болж байна. Эдийн засгийн харилцааг зохицуулсан аливаа хууль, шийдвэр гаргахдаа одоогийн эрх баригчид хүрэх үр дүнг тооцож чадахгүй байгаа нь нөхөж баршгүй хохирол сүйрэлд хүргэж болзошгүй байна. Мал аж ахуйн зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулах нөхцлийг бүрдүүлж, үүнээс улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор түрүүчийн Засгийн газраас гаргасан шийдвэрийг хүчингүй болгосноос хойшхи 5 сарын хугацаанд гадаад зах зээлд монгол ноолуурын боловсруулалтаас улсын төсөвт 40-50 сая ам.долларын орлого оруулах боломж алдагдлаа. Эрчим хүч, дулаан, шатах тослох материалын үнийг гэнэт бэлтгэл, бодлогогүйгээр чөлөөлөөд, үүнийгээ өрийн сүлжээ тайлагдан, эдийн засаг эрүүлжиж, хуримтлал нэмэгдэнэ, харин юмны үнэ нэмэгдэхгүй хэмээн тооцож тайлбарлаж түүнийгээ “Зоримог алхам” гэж өргөмжилснөөс хойш 7 сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл эдийн засгийн байдал сайжирсангүй харин саяхан хүрсэн түвшингээсээ бүр доошилж хямрах, хямрал нь гүнзгийрэх тийшээ шууд явлаа. Дээрх арга хэмжээний дүнд өрийн сүлжээ арилсангүй харин ч нэмэгдлээ. Зөвхөн “Нүүрсний газар” агентлаг 1996 оны 9 дүгээр сарын 1-нд 903.9 сая төгрөгийн авлагатай байсан бол энэ оны 3 дугаар сарын 1-ний байдлаар 4.9 тэрбум төгрөг болж авлага 4 тэрбумаар нэмэгджээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1995 онд 6.3 хувиар өсч байсан бол 1996 онд 2.3 хувь болж буурлаа. 1993 оноос жил дараалан буурч байсан үнэ, тариф 1996 онд нэмэгдэж, зөвхөн сүүлийн хагаст 37 хувиар өсчээ. 1992-1995 онуудад ашигтай байсан гадаад худалдааны тэнцэл алдагдаж, 1996 онд 15 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Мөнгөний ханш огцом унаж есхөн сарын хугацаанд 1 ам.доллартай харьцах төгрөгийн ханш 300-400 төгрөгөөр унаж санхүү, мөнгөний бодлого дампууралд орж үйлдвэрлэл, худалдаа хумигдаж эхэллээ. Хууль бусаар татан буулгасан банкнуудын оронд шинээр байгуулсан хоёр банкны нэг болох Хадгаламжийн банк нь зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй мөнгөн кассын үүрэг гүйцэтгэгч болж хувирчээ. Энэ банкинд мөнгө хадгалуулсны хүү болон банкны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхэд хүрлээ. Зээлийн үйл ажиллагаа явуулдаггүй арилжааны банк Монголоос өөр оронд байдаг уу. Аливаа арилжааны банк хадгаламж, зээлийн үйл ажиллагааг хослуулж амьдардаг жирийн үнэнийг өнөөгийн эрх баригчид ойлгохгүй байна уу. Ийм болохоор Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк, Сангийн яам төрийн зөв бодлого явуулж чадахгүй байна гэж хэлэхээс өөр яах билээ. Өнөөдөр мөнгөний бодлогыг төр засаг биш хар захын валютын ченжүүд зохицуулж байна гэхэд хилсдэхээргүй боллоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw