МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 321 чөлөөт хэвлэл, мэдээллийн зарчмыг ноцтой зөрчиж, сөрөг хүчинд төрийн мэдээллийн хэрэгслэлийг ашиглах бололцоог шууд хумих болсон. Ард түмэн, сөрөг хүчинд төрийн мэдээллийн хэрэгслүүдийн хаалгыг нээхийг эрх баригчидаас дахин шаардаж байна. Ардчилсан Холбоо эвсэл алхам тутамдаа хууль зөрчиж ард түмний сонголтыг үл хүндэтгэж, аливаа асуудалд улс орон, үндэсний эрх ашгийн үүднээс бус, амин хувийн болон нам эвслийнхээ явцуу эрх ашгийн үүднээс ханддаг гэм өнөөдрийн эрх баригчдийн хувьд архагших төлөвтэй боллоо. Сөрөг хүчний удирдлага, түүний Улсын Их Хурал дахь зарим гишүүдийг хууль бусаар тагнаж мөрдөн мөшгөсөн, аймаг нийслэлийн Засаг дарга нарыг томилохдоо 170 гаруй сая төгрөг зарцуулж явуулсан, орон нутгийн сонгуулийн дүнг Үндсэн хуулийн үзэл санааг зөрчин үгүйсгэсэн, Ардын банк, Даатгал банкыг татан буулгахдаа өөрсдийнхөө баталсан хуулийг бүдүүлгээр зөрчиж олон мянган хадгаламж эзэмшигч, хувь нийлүүлэгчдийн өмчинд хууль бусаар халдаж хөрөнгийн нь тодорхой хэсгийг хураан авсан, хүнийг ажлаас халах, томилохдоо үзэл бодол, намын харьяаллыг харгалзаж хэлмэгдүүлсэн, бүр цаашилбал, танил тал, ах дүү төрөл төрөгсдөө ил далд татаж эрх мэдлээ хэтрүүлсэн, хуйвалдан хувьчилсан гэх мэтээр дурьдвал эцэс төгсгөлгүй хууль зөрчсөн дүр зураг гарч байна. Ерөнхий сайд Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн талаар ганцхан долоо хоногт гэхэд л Үндсэн хуулийн цэц болон шүүхийн шийдвэр тус тусдаа гарлаа. Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд нь хууль зөрчөөд байвал Монгол Улсад төрийн хуулийг хэн нь сахиж, хэн нь сахиулах болж байнаа. Эрх баригчид энэхүү бусармаг явдлаа таслан зогсоохгүй, урьд гаргасан алдаагаа засахгүй бол цаашдаа явуургүй болох нь байна шүү гэдгийг Улсын Их Хурал дахь манай Намын бүлэг нөхөрсгөөр анхааруулан сануулж байна. Эвслийн нөхөд сонгогчидтой байгуулсан гэрээнээсээ байн байн ухарч байгаа нь зөвхөн манай бүлгийн төдийгүй сонгогчдын анхаарлыг татсаар байна шүү дээ. Мөнхүү гэрээнд татварын ачааллыг 20-30 хувиар бууруулахаар амласан нь уг гэрээний амин сүнс, эдийн засгийн бодлогынх нь үндсэн хөшүүрэг гэж бид үзэж байсан юм. Гэтэл Эвслийн засгийн газар уг амлалтын хэрэгжилтийг элдвээр цааргалан хойшлуулж байснаа урьд байсан татварын хөнгөлөлтүүдийг хүчингүй болгож, мал бүхий иргэдийн татварыг нэмэгдүүлж аж ахуйн нэгжийн орлогын татварыг 20, 40 хувийн шатлалтай болгож, тээврийн хэрэгслийн жилийн татварыг 20 гаруй дахин, автомашины онцгой татварыг эрс нэмэгдүүлэх саналыг оруулан хэлэлцүүлж байна. Аж ахуйн нэгжийн татварын доод хэмжээ 15 хувь байсныг 1997 онд 20, 1998 онд 30 хувь болгон нэмэгдүүлснээр тэдгээрийн дийлэнх хувийг эзэлж байгаа жижиг, дунд болон шинээр үүсэх аж ахуйн нэгжүүд татварын хүнд дарамт, цохилтод өртөж цаашид бизнесийн хүрээнээс шахагдахаар боллоо. Гэтэл 100 саяас дээш орлоготой аж ахуй нэгжүүдийн татвар 1997 хэвээр үлдэж 1998 онд 30 хувь болж буурахаар төсөлд тусгагджээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw