Монгол улсын парламент - боть 1

320 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I үйлдвэрлэлийн уналт зогсон, зохих өсөлт бий болсон бодит үнэнийг өнөөдөр хэн ч үгүйсгэх аргагүй билээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1994 онд 2.3, 1995 онд 6.3 хувиар өсч үйлдвэрлэлийн уналт зогсож сэргэх хөрс суурь нь тавигдсан юм. Түүнчлэн мөнгөний ханш уналтын хурдац саарч, 1992 онд 325 хувьтай байсан бол 1995 онд 53 хувь болж ханш уналтын хурдац 5-6 дахин буурч, 110 сая ам.долларын гадаад өрийг барагдуулж, 6-7 долоо хоногийн импорттой тэнцэх гадаад валютын цэвэр нөөцтэй гадаад худалдааны болон урсгал төсвийн тэнцэл 1993 оноос ашигтай болж ирсэн юм. Мөн хугацаанд нийгмийн даатгал халамжийн шинэ тогтолцоо бүрдүүлж, үнэ тариф, мөнгөний ханшийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлого баримталсан нь үр ашгаа өгч байсан юм. 1996 оны эхний хагаст 1992 оны эхний хагастай харьцуулахад бараа үйлчилгээний үнэ тариф 12.8 дахин өссөн боловч цалин, тэтгэвэр тэтгэмжийг 14-16 дахин нэмэгдүүлсэн билээ. Өнөөдөр улс орны байдал ямар болоод байна вэ, өмнөх үеийнхээс дээрдэв үү, дордов уу гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна. Түүнд бид үнэн, бодит шударга хариулт өгөх ёстой. Ардчилсан Холбоо эвслээс бүрдсэн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бас ч багагүй хугацаа өнгөрлөө. Сонгуульд ялсан эвсэл сонгогчидтой байгуулсан гэрээнийхээ үүргийг ягштал биелүүлж, ардчиллын хэм хэмжээг чанд сахиж, эдийн засаг, нийгмийн хүрсэн түвшинг бууруулахгүй хадгалж, улс орноо хөгжил дэвшлийн замаар удирдахыг бид чин сэтгэлээсээ хүсч байлаа. Төр, засгийн шинэ удирдлага ялангуяа эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлэхийг эрмэлзэхийн хамт төрийн мэддийн өмчийн тооллого явуулж, энэ салбарт сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай мэдэгдэж байгаа нь зөв зүйтэй алхам юм. Гэвч одоогийн төр засгаас явуулж эхэлсэн бодлогын бодит үр дүн санаснаас нь өөрөөр гарч улс орны хөгжил дэвшилд илт сөрөг нөлөө үзүүлж байдлыг улам хүндрүүлснийг юугаар ч зөвтгөх аргагүй байна. Ардчилсан Холбоо эвслээс өнгөрсөн 9 сард явуулсан бодлого үйл ажиллагаа нь эдийн засаг, нийгмийг урагшлуулж ахиулах бус, харин ухарч доошлоход хүргэснийг бодит амьдрал ч, статистик, банкны албан ёсны мэдээлэл, судалгаа, дүгнэлт ч бэлхнээ харуулж байна. Ажилгүйдэл, ядуурал нэмэгддээ. Үнэ өсөж, амьдрал доройтож, хүмүүс өлсөж цангаж байна. Өндөр настан ахмадууд, өрх толгойлсон эммэгтэйчүүдийн гэр орныхон, харах үзэх эзэнгүй болсон тэнэмэл хүүхдүүд өлсөж байна. Тэд өмсөх хувцасгүй боллоо. Төсвийн байгууллагад ажиллагсад өлөн зөмөг байдлаар амь, амьцралаа зогоож байна. Ингээд байгаад байх уу? Цаашилбал, шинэ эрх баригчид Юуны өмнө төрийн төв хэвлэл Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонин, Монголын радио, телевизийн удирдлагыг яаралтай өөрчилж, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг өөрсдийн эрх ашигт үг дуугүй захирагдах хэрэгсэл болгосон билээ. Ийнхүү Ардчилсан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw