МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 319 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Н.Багабандийн хэлсэн үг 1997.04.05 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Эрхэм Хүндэт Ерөнхийлөгч өө, эрхэм нөхөд өө! Монгол Улсыд Их Хурлын энэ оны хаврын ээлжит чуулган манай нийгмийн амьдралын нэн хариуцлагатай бөгөөд эгзэгтэй үед ажлаа эхлэж байна. Иймээс МАХН, Улсын Их Хурал дахь манай бүлэг улс орны байдал болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг цаашид сайжруулахтай холбогдсон зарим гол асуудлаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд болон сонгогч түмэндээ хандаж байр сууриа илэрхийлэхээр шийдсэн юм. Энэ бол Үндсэн хуулиар Улсын Их Хурлаар гишүүд та бидэнд ногдуулсан үүрэг, олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй шууд холбогдсон асуудал гэдгийг юуны өмнө тэмдэглэмээр байна. Нэгдүгээрт. Улс орны байдлын талаар: 1992 онд сонгогдсон Улсын Их Хурал, түүний байгуулсан Засгийн газар туйлын хүнд нөхцөлтэй улс орныг хүлээж авсан юм. Тэр үед улсын валют, материал, санхүүгийн нөөц үндсэндээ шавхагдаж, дэлгүүрийн лангуу хоосорч, улс орон картын системд шилжиж, улсын төсвийн данс улайж, яаралтай төлөх 100 сая ам.долларын гадаад өрийн дарамтад орсон байв. Мөнгөний ханш уналт гаарч, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил дараалан буурч улс орны хөгжил даруй 10 жилээр ухарсан, гадаад худалдааны тэнцэл их хэмжээний алдагдалтай, урсгал төсөв нь ашиггүй, үнийн өсөлтөөс цалин тэтгэвэр олон дахин хоцорсон байлаа. Товчхоноор хэлэхэд, эдийн засаг сүйрэлд орж, жолоодлогогүй инфляци хаалга тогшиж, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрсэн улс орныг бид хүлээж авсан юм. Улс орны байдал ийм эгзэгтэй байсныг сонгогч олон өнөөдөр эргэн санаж байгаа. Ийм нөхцөлд 1992 онд сонгогдсон Улсын Их Хурал, түүний байгуулсан Засгийн газар дээрх бэрхшээлийг даван туулж нэг талаас эдийн засгийн уналтыг зогсоож сэргээх, мөнгөний ханш уналтын хурдцыг сааруулж, хазаарлан зогсоох нөгөө талаас нийгмийн даатгал, хамгааллын тогтолцоог зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн шинэчилж, ард түмнээ үнийн өсөлтөөс хамгаалахад чиглэсэн туйлын хүнд зорилтуудыг цаг алдахгүй шийдвэрлэх шаардлагатай байсан юм. Улсын Их хурал, Засгийн газар ард түмнийхээ дэмжлэгтэйгээр өмнөө тавьсан энэхүү зорилтоо үндсэнд нь биелүүлсэн юм. Ийнхүү өнгөрсөн 4 жилд Монгол Улсыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх талаар хэрэгжүүлсэн төрийн тууштай бодлогын үр дүнд эдийн засагт тогтворжих хандлага үүсч, макро түвшний үнэлгээгээр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw