318 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Аймаг, орон нутагт ажиллаж буй төрийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг тодорхой болгож, нийтэд мэдээлэхгүй бол ямар эрх үүрэгтэй нь хэнд ч мэдэгдэхгүй, өөрсдийн үзэмжээр ажилладаг, нэг харахад боловсон хүчин юм шиг, нэг харахад байцаагч юм шиг хэдэн хүнтэй боллоо. Төрийн өмчийн хорооны санхүүжилт, төсөв, орон тоотой холбогдсон асуудал нь хяналтгүй, хууль бус байдалтай байгааг анхаарч, хууль журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай байна. Засгийн газар саяхан хувьчлалын үзэл баримтлалыг баталлаа. Хувьчлах обьектуудын эхний жагсаалтыг нийтэллээ. Үүнийг төрийн өмчийг хувьчлахын өмнө нийгэмд өгч байгаа өдөөлт, дохио гэж ойлгож байна. Мэдээж дээрх асуудлаар иргэд аж ахуйн нэгж, албан байгууллага, мэргэжлийн хүмүүсээс тодорхой санал санаачлага олноор ирж байгаа байх. Энэ бүхний үндсэн дээр өмч хувьчлалын үр ашиг бүхий олон хэлбэр агуулгыг агуулсан нэгдсэн бодлого боловсрогдож холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах байх. Өмч хувьчлалыг нэг төрлийн хөрөнгө оруулалт гэдэг утгад нийцуүлж үр ашигтай, ил тод, өргөн далайцтай явуулах шаардлагатай. Хувьчлалын ажил өөрийн технологи, өөрийн менежменттэй чимхлүүр ажил гэдгийг манай Засгийн газар Ерөнхий сайд М.Энхсайхан ойлгож байгаа байх. Улсын Их Хурал дахь олонхийн бүлгийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаа болон бодлогын гэж үзсэн зарим асуудлаар байр сууриа тоймлон илэрхийлэхийг оролддоо. Энэ бүхний үр дүнг олонхийн бүлэг, чиглэл, чиглэлийн сайд, албан тушаалтнуудтай тооцох боловч МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газрын Ерөнхий сайд эцсийн хариуцлагыг тооцох болно. Олонхийн бүлгийн ажлын бүтэц болон зөвлөлүүд чиглэл чиглэлийн бодлогын асуудлын шийдэлд хяналт тавьж ажиллах бөгөөд шаардлагатай тохиолдолд Засгийн газрын гишүүдэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг олонхийн бүлгийн гишүүдийн дунд нууц санал хураалтаар шийдвэрлэж байх болно. Хэрэв нөхцөл байдал дээрдэхгүй бол олонхийн бүлгийн зүгээс санаачлан уг асуудлыг Улсын Их Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх болно. Энэ харилцаа Улсын Их Хурлаас сонгогддог, томилогддог, батлагддаг бусад албан тушаалтнуудын хувьд ч адил байх болно. Бид Ардчилсан нийгэмд эрх үүрэг хариуцлагын чанд тогтолцоо байх ёстой гэж үздэг. Түүнийг хэрэгжүүлэх болно. Олонхийн бүлэг Засгийн газрын үйл ажиллагаанд ажил хийж байгаа бол дутагдал байх ёстой гэдэг хэвшмэл ойлголтоор бус, ажил хийж байгаа бол ахиц дэвшил гарах ёстой гэдэг хэмжүүрээр хандах болно. Ардчилсан Холбоо эвсэл, түүний Улсын Их Хурал дахь бүлэг Засгийн газар, эвслийн мянга мянган гишүүд Монгол Улсын хөгжил, ард түмнийхээ аж амьдралын түвшинг ирэх шинэ зуунд, шинэ шатанд гаргахын төлөө ард түмнийхээ сонголтыг нэр төртэй хэрэгжүүлэхийн төлөө бүх хүч чадал, нөөц бололцоог дайчлан ажиллах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.10
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw