Монгол улсын парламент - боть 1

317 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байгууллагуудын тогтолцоо гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ салбарт өнөөдөр иж бүрэн шинэтгэл шаардлагатай байгааг янз бүрийн санал гомдол гаргаж буй иргэдийн 5 хүн тутмын 3 нь хууль хяналтын байгууллагын ялзрал, доройтол чадавхийг шүүмжилж байгаагаар илэрч байгаа гэж хэлж болно. Өнөөдөр хууль хяналтын байгууллагын удирдлага, албан тушаалтныг шалгаруулах томилох хэлбэрийг хуульчилсан атлаа тэдэнтэй хэрхэн хариуцлага тооцох тухай механизм эрх зүйн хувьд ч бүрэлдээгүй байна. Дээрх зохисгүй нөхцөл байдал шийдвэрлэгдэж Монгол Улсад эрх зүйн эрүүл орчин бүрэлдэж чадсан, эсвэл үгүй эсэхээр Амарсанаа сайдын ажил хүндэтгэх болно. Хамгийн гол нь энэ цаг хугацаа хүлээхгүй байгааг сайдад анхааруулмаар байна. Ер нь Монгол улсад хууль эрх зүйн зөрчлийн тухай, хяналт шалгалтын тухай ярихгүй өдөр байхгүй боловч үнэхээр энэ чиглэлд тодорхой үр дүнд хүрсэн нь ховор байна. 1996 онд санхүүгийн хяналтын байгууллагуудын хийсэн шалгалтаар зөвхөн төсвийн байгууллагад 20 тэрбум төгрөгийн зөрчил хохирол илэрсэн боловч хариуцлага дээрдсэн, төсвийн сахилга бат сайжирсан зүйл алга байна. Гэтэл бие биенээсээ үүрэг чиглэл нь ялгагдахгүй, хяналт шалгалтын байгууллага цөөнгүй байсаар байна. Тухайлбал, Сангийн яамны төсвийн хяналтын газар, Төрийн өмчийн хороо, Төрийн хянан шалгах хороо, мөн яамдын захиргааны хяналтын нэгжүүд бүгд л төсвийн зарцуулалтанд хяналт тавьж байгаа боловч төсвийн зөрчил буурахгүй байна. Эдгээр байгууллагуудын хяналтын шинжтэй үүрэг чиглэлийг цэгцэлж эрхзүйн асуудлыг нь болон бүтцийг нь нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Магадгүй Иргэдийн Төлөөлөгчдийн байгууллагуудын хяналтын эрхийг нэмэгдүүлбэл хамгийн үр дүнтэй хяналт болж болох юм. Тэртэй тэргүй Иргэдийн Төлөөлөгчдийн байгууллагын статусыг өргөж, орон тооны болгосны учир утга чухам хяналтын чиг үүргийг нэмэгдүүлэхэд оршиж байсан хяналт шалгалтынхаа анхны эрч хүчийг алдаж, үр нөлөө багатай, сүр дуулианаас хэтрэхгүй, хяналт шалгалт хийж байгаа төрийн байгууллагын нэг бол Төрийн өмчийн хороо болоод байна. Төрийн өмчийн хорооны чиг үүрэг бол зөвхөн хяналт шалгалт төдийгөөр бус төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмшиж ашиглах хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэж, эдийн засгийн шинэтгэлийн цөм болсон өмч хувьчлалыг зохион байгуулахад оршиж байгаа юм. Улсын ИхХурлын шийдвэрээр Төрийн өмчийн хороонд өгөгдсөн үл хувьчлагдах хөрөнгийн жагсаалт гаргах, төрийн өмчийн тооллогыг иж бүрэн хийх, Төрийн болон орон нутгийн өмчийг ялгаж, салгах ажлуудын үр дүн гарахгүй, цаг алдсаар байна. Төрийн өмчийн ашиглалтын талаарх норм, нормативыг боловсруулан эрх зүйн орчин, бодлогын түвшинг бүрдүүлэх талаар дорвитой ахиц гарсангүй. Төрийн өмчийн болон Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах, үр ашгийг нь дээшлүүлэх менежментийг сайжруулах чиглэлд ямар бодлого баримталж байгаа, юу хийж байгаа нь одоо болтол тодорхойгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw