Монгол улсын парламент - боть 1

316 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байдлын бодлоготой түүндээ зохицсон бүтэцтэй байх ёстой. Үүнийг түргэн шуурхай хэрэгжүүлж чадахгүй бол улс үндэсний амгалан тайван, аюулгүй байдлыг хангах ёстой байгуулага маань өөрөө харин тогтворгүй, аюултай байдал үүсгэгч байгууллага болдогийг манай оронд болон социалист гэгдэж байсан зарим оронд үүссэн нөхцөл байдал нэг бус удаа харуулсан. Дээрхийн нотолгоог манай улсын Нийгмийн аюулаас хамгаалах яам, өнөөгийн Улсын аюулгүй байдлыг хангах газар өөрчлөлтөд явж ирсэн богинохон түүхээс харж болно. Бодлогын шинжтэй асууддаас гадна Батлан хамгаалах яамны хүрээнд цэргийн тураалт, дэглэлт, галт зэвсгийн осол зэрэг урхагшсан дутагдлууд оршсоор байгааг Дорлигжав сайд хэнтэй ч хуваалцахгүй нь ойлгомжтой . 1990 оноос эхлэн Монгол Улсын гадаад бодлогын чиглэл үндсээрээ өөрчлөгдөж, дэлхийн бүх улс оронтой тэгш, эрх тэгш харьцах таатай нөхцөл бүрдсэн юм. Шинэ Засгийн газар байгуулагдснаар манай улсын гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй гэдгийг мэдэгдсэн. Гэвч Улсын Их Хурлын өнгөрөгч сонгуулийн дараа манай улсын хувьд гадаад гүрнүүдээс хандах хандиага эрс идэвхжиж, гаднаас төр, олон нийтийн байгууллагыг төлөөлсөн айлчлал нэмэгдпээ. Манай орны зүгээс ч гадаад руу чиглэсэн урсгал өслөө. Энэ бол гадаад улс орнуудтай харьцах харьцаанд илүү тааламжтай нөхцөл бүрдсэн гэсэн үг. Гадаад харилцааны яам энэ харилцааг зохицуулах үндсэн үүргээ биелүүлж чадсангүй. Хэн дуртай нь хаашаа хамаагүй явж хэнтэй ч, ямар ч сэдвээр хэлцэл хийдэг замбараагүй байдал үүслээ. Гадаад харилцааны яам Монгол Улсын гадаад бодлого гэхээсээ Элчин сайдын яамдын барилгын тохижилт, аар саар протоколын асуудлыг тэргүүн зэрэгт тавих ханддагатай байна. Манай улсын яам, албан байгууллагуудын гадаадтай харилцах бодлого хоорондоо уялдаа холбоогүй, тэр ч байтугай хөрш болон гол хандивлагч орнуудтай харилцах эдийн засаг, нийгмийн тодорхой харилцаа стратегийн чиглэлийн талаар нэгдсэн бодлогогүй байна. Энэ байдлыг нэн тэргүүнд засаж залруулах шаардлагатай байгааг олонхийн бүлгийн нэрийн өмнөөс сайд Алтангэрэлд хандан сануулж байна. Төрийн бодлого тодорхойлохдоо Улсын Их Хурлын үйл ажиллагаатай хамгийн нягт уялдаатай яамны нэг бол Хууль зүйн яам. Энэ яамны ажил өдөр бүр Их Хурлын эрхэм гишүүдийн ширээн дээр шалгагдаж байдаг гэж хэлж болно. Хууль зүйн талаасаа боловсруулалтын хувьд сайн боловсрогдсон үнэлэлттэй нэг ч төсөл энэ Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа эхэлсэнээс хойш тааралдаагүй гэж хэлэхэд хэлсдүүлэг болохгүй. Зөвхөн Хууль зүйн яамны хуулийн боловсруулалтын чиглэл, өнөөгийн төрийн байгууллага, нийгэм эдийн засгийн адармаатай боловч, явагдаж байгаа өөрчлөлтийг гүйцэхгүй, түүний өнөөгийн хүрсэн түвшнээс улам алслагдан хоцрогдож байгаа бүс уг яамны хариуцсан салбарууд бүхэлдээ ийм байдалтай байна. Өнөөдөр бүтцийн байтугай нийгэмд болж өнгөрсөн өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал ороогүй салбар бол хууль хяналтын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw