Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 315 Өнөөдөр хамгийн их шүүмжлэлд өртдөг, хамгийн их хөрөнгө нэхдэг, хамгийн их ажил хийх шаардлагатай яамны нэг бол Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яам мөн боловч энэ чиглэлийн бодлого доголдсон, хүмүүсийн бухимдлыг дуудсан хэвээр байгааг сайд Зориг ойлгож байгаа байх. Өнгөрөгч чуулганаар баталсан нийгмийн хамгааллын шинжтэй хуулиудын хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Нэг жишээ хэлэхэд, Зориг сайдын тушаалаар шинэчилсэн эмнэлгийн үйлчилгээний тариф амьдралын шаардлагад нийцэхгүй байна. Үүнийг өөрчилж урьдах тарифыг хэвээр мөрдөх хэрэгтэй. Эргээд нийгмийн хамгааллаа сайжруулъя, цалин тэтгэвэр, тэтгэмжээ цаг тухайд нь авъя бас нэмүүлье гэж шаардах нь зүй ёсны хэрэг. Энэ бол уг салбарт үүссэн ужиг харилцааг эрүүлжүүлэхийг шаардсан эдийн засгийн болон бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэхийг шаардсан шударга шаардлага гэж үзэх ёстой. Эдгээрийг Засгийн газар, тэр тусмаа уг асуудлыг хариуцсан яамдууд эрчимтэй хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх үүрэгтэй. Өнөөдөр шаардлага тавьж буй иргэд, албан хаагчид, ажилчдыг бүтцийн өөрчлөлт цомхтголоор айлгах бус тэдэнд төсвийн, хувийн аль ч салбарт, ажиллаж амьдралаа өөд татах эрүүл орчинг бий болгоход төр засаг бодлогоо чиглүүлэх ёстой. Энэ чиглэлд хамгийн эрчимтэй ажиллах шаардлагатай яам бол Гэгээрлийн яам болж хувираад байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан олонхийн бүлгийн ажлын дүгнэлтээс гаргаж өгсөн танилцуулгаас харахад Гэгээрлийн яаманд хамаарах төрийн бодлогын чиглэл нь туйлын тодорхойгүй, тийм ч учраас уг салбарын байдал урьдынхаас дээрдсэн зүйлгүй байна. Улсын Их Хурлын зохих байнгын хороогоор боловсролын салбарын төслийн, боловсролын салбарын хөгжлийн төсөл болон бодлогын хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээ, зээлийн хэлэлцээрийг дэмжсэн боловч уг төслийн утга агуулга хэрэгжүүлэх арга зам хүрэх үр дүнг нийтэд сурталчлаагүйгээс олон мянган багш нар орон тооны цомхтголд орох юм гэсэн ташаа ойлголт үүсэж Лхагважав сайдын хийх гэж байгаа ажлын үр дүн эхлэхээс өмнө тааламжгүй уур амьсгал үүсэхэд нөлөөлж байна. Хөдөө, төв ялгаагүй боловсролын салбарын байдал маш хүнд, төлбөрийн чадваргүй хүний хүүхэд дээд, тусгай мэргэжлийн боловсрол олох хаалга хаалттай, хүүхдүүд өмсөх зүүх, нэгдсэн формгүйгээр малчдынх нь дотуур байрны мөнгөө төлж чадахгүйгээс сургуулийн насныхан олноор сургууль завсардах үзэгдэл үргэлжилсээр байна. Боловсролын салбарын шинэтгэлийг эрчимтэй эхлүүлэхийн шаардлагатай ажил, соёлын салбарын өөрчлөлт ч зөнгөөр байсаар байгааг Засгийн газар анхаарахгүй байгаа нь аргагүй. Цаастай бус нийгэмтэйгээ, хүнтэй ажиллах ажиллагаа, төр засгийн бүх шатны байгууллагад үгүйлэгдэж байна. Боловсон хүчний болон цолны өөрчлөлтөөс өөр үзэл баримтлалын үйл ажиллагааны явц төдийлөн харагдахгүй байгаа яамны нэг бол Батлан хамгаалах яам юм. Монгол Улс өөрийн өвөрмөц байдалд зохицсон аюулгүй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw