314 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Хөрөнгө оруулалтын бодлогыг нэг гарт төвлөрүүлж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол татаж байгаа салбарыг төрөлжүүлэн тэднийг шаардлагатай мэдээллээр хангаж бүртгэлийн механизмыг хялбаршуулан олон оронд хөрөнгө оруулагчдыг татах механизм болоод байгаа нэг цэгийн цогцолбор үйлчилгээг нэн яаралттай нэвтрүүлмээр байна. Ингэхгүй бол лиценз, зөвшөөрөл нэртэй хүнд суртлын механизм, авилгалын таатай орчин болж хувирах хандлагатай байна. Дашрамд авилгалтай шийдвэртэй тэмцэх талаар олон жил ярьж байгаа боловч энэ тэмцэл одоогхүртэл эхлээгүй байна. Манай улсын суурь салбар болох хөдөө аж ахуйг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх ажил чухам аль шатандаа явж байна, юу нь болж бүтэж, юу нь болохгүй байгааг мэдэгдэхгүй байна. Манай эдийн засгийн харилцааны асуудлын нэг болох газар хувьчлал, өмчлөлийн талаар одоо хүртэл нийгэмд бодитой ойлголт бүрэлдэж чадаагүй байна. Наад зах нь газрын өгөөж баялагаа ашиглаж гурилтай, хүнстэй больё гэвэл газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулахгүйгээр газрын өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхгүйгээр уг зорилго биелэхгүй. Газраа өмчилдөг болчихвол манайхан хүнд алдчихна гэсэн ард түмний басамжилсан ойлголтоо өөрчилмөөр байна. Адаглаад газар эзэмшигчдийн эрхээ чөлөөтэй арилжаалдаг байхад Монголчууд газар нутаг дээрээ жинхэнэ баялаг бүтээж сайхан амьдрах боломж нь бага боловч нэмэгдэнэ. Эдгээр асуудлыг ард иргэдэд таниулж ойлгуулах талаар ХААҮЯ, тэгэх тусмаа Байгаль орчны яам, сайд Нямсамбуу, сайд Адъяасүрэн нар юу ч хийхгүй байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Байгаль орчны яам байгаль орчны лицензээр бизнес хийдэг, байгалийн баялагийг зөв зохистой ашиглах иргэдийн эрхийг захиргааны аргаар бооход чиглэсэн тушаал гаргадаг, түймрийн тоо бүртгэдэг байгууллага хэвээр байна. Нөгөө эдийн засгийн агуулгатай байгаль орчны бодлого хаана явж байна вэ? Гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтын үлэмж хэсэг дэд бүтцийн салбарт ногдсоор байгаа атал Дэд бүтцийг улс хариуцаж түүний өдөр тутмын үйл ажиллагааны төлөө яам хариуцлага хүлээх мэт ойлголт өөрчлөгдөж чадахгүй байна. Суурь үнийг чөлөөлснөөр дэд бүтцийн салбар, ялангуяа Эрчим хүчний салбарт 1997 оны эцэс гэхэд орлогоор урсгал зардлаа нөхөх нөхцөл бүрэлдэж байгаа нь дэд бүтцийн хамгийн эмзэг, хүнд цэг болох энэ салбарт хөрөнгө оруулалтыг татах, хувийн эзэмшлийн харьцааг нэмэгдүүлэх таатай орчин бий болж байна гэсэн үг. Эрчим хүчний салбарыг тэр дундаа дэд бүтцийг бүхэлд нь тэтгэлгээр авч явдаг байсан хуучин зуршлыг арилгаж өөрийгөө даах чадвартай салбар болгоход чиглэсэн бодлого, хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг сайд Нямдаваад хандаж хэлж байна. Дэд бүтцийн салбарын хөгжил бол эдийн засаг, нийгмийн салбарт хуримтлагдсан асууддуудыг шийдвэрлэхэд банк санхүүгийн өөрчлөлтөөс дутуугүй ач холбогдолтойг цохож хэлмээр байна. Ер нь аливаа оөрчлөлт, шинэтгэлд зөвхөн нийслэлд өрнөсөн сүр дуулиантай нэг удаагийн кампанит ажил мэт болж өнгөрөөд орон нутагт үр ашиг мэдэгдэхгүй байгааг Засгийн газар анхааруулж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw