Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 313 суурингийнхаа өнгө үзэмжийг өөд татах гээд ажил их байна. Энэ сангийн зориулалт ашиглалтыг Засгийн газар санаачилж үндсээр нь өөрчл өх хэрэгтэй болжээ. Өнөө маргаашийг аргацаан өнгөрөөх, гал унтраах аргаар хүнд хэцүү асуудлыг шийдэх амархан. Хэдийгээр эрсдэл ихтэй ч гэлээ аливаа асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол цаг алдах тусам өөрчлөлтийн өртөг зардал, хохирол нэмэгддэг гэдгийг бүгд ойлгох ёстой. Сүүлийн үед бид сумын хөгжлийн сан гэж нэг сайн зүйл бий болгож байгаа тухай нэлээд ярьлаа. Яг үр дүнгий нь очоод харахаар тодорхой ололт бага байна. Сумын хөгжлийн сангийн мөнгө авах нэрээр сум сумаас янз бүрийн албан тушаалтнууд хот руу их ирж байна. Төсвийн мөнгийг их сайн шатааж байна. Энэ сангийн зориулалт, зарцуулалт, бүрдүүлэлтэнд Сангийн яам анхаарахгүй бол болохгүй нээ. Бэлэн мөнгө өгөөч гэхээс ажил байна уу, ийм ажил хиймээр байна гэж сураглах, ирж асуух хүмүүсийн тоо хаа сайгүй их нэмэгдэж байна. Ялангуяа залуу гэр бүл, залуусыг ажлаар хангах асуудалд онцгой анхаарч, ёстой тэдэнд зориулсан төслүүдийг хэрэгжүүлмээр байна. Залуу гэр бүл, төрийн албан хаагчид гачигдалтай хүмүүст орон сууцны үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн урт хугацааны төсөл хэрэгжүүлэх ажил крианаас хэтрэхгүй байна. Ийм бүтэц, аж ахуй, санхүүгийн хувьд биеэ даагаад ажиллаж чаддагийг сайн үр дүнд хүрч болдогийг олон орны туршлага каруулж байна. Хамгийн энгийн аж ахуй эрхэлж амьдрал ахуйгаа өөд татах гэсэн хүн өнөөдөр төрийн түшмэл, яам, газрын зөвшөөрөл, лиценз гэж явсаар 5айгаад цөхрөнгөө барж байна. Аж ахуй эрхлэх гээд чадахгүй байгаа хүмүүст камгийн ойр дөт байдаг, жижиг биэнесийн таатай орчин бүрдүүлэхийн тулд Засгийн газар бүх төрлийн зохицуулалт, зөвшөөрөл авдаг хуучин, шинэ курмыг шууд халж, зөвхөн бүртгүүлээд ажлаа эхэлдэг нөхцөлийг нэн 1аралттай бүрдүүлэх хэрэгтэй байна. Зах зээл гэж бид 7 жил ярьж байгаа боловч жижиг бизнес эрхлэх чөлөөт эрчин одоог хүртэл бүрэлдээгүй байгааг хариуцлагагүй явдал гэхээс өөр оу гэх вэ. Та бид өмнөх үеийн эрх баригчдаас юугаар ялгагдах ёстой вэ 'эвэл амьдрал хүнд байна гэж жирийн иргэдтэй адил тайлбар тавиад суух 5иш бид таны ярьж байгаа асуудлыг ингэж шийднэ. Ингэж шийдсэнээр ийм fp дүнд хүрэх болно гэж бодлогоо ойлгуулж чаддаг, бас хийж хэрэгжүүлж {аддаг байх ёстой. Сонгогдсон томилогдсон, ялангуяа анхан шатны төр захиргааны 5айгууллагын ажилтнууд эрхээ хэрэгжүүлж мэдэхгүй, засаглаж чадахгүй |айгаа явдал цөөнгүй байна. Тэдэнд арга зүйн туслалцаа, дэмжлэг хэрэгтэй 5айна. Харин төрийн төв байгууллага, яамдын сайдуудын хувьд бид тодорхой жил шаардах болно. ХААҮЯ-ыг бид Монгол эдийн засгийн хөгжилтөнд тэргүүлэх үүрэгтэй [амны нэг гэж үзэж байгуулсан боловч ажил нь уул уурхайн чиглэлийн шценз, зөвшөөрлөөс хэтрэхгүй байна. Энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө »руулалтыг хамгийн үр ашигтайгаар, их хэмжээгээр төвлөрүүлж болох юломжтой атал бодлого нь бас л тодорхойгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw