Монгол улсын парламент - боть 1

312 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I байна. Засгийн газар Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог зарим байгууллагатай бодлогын хувьд үйл ажиллагаагаа зохицуулахад анхааруулмаар байна. Тухайлбал, ингэж ажиллах ёстой атал байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам нэг байгууллага бол Үнэт цаасны хороо байна. Үнэт цаасны 2 дахь зах зээл өргөжихийн хэрээр түүнтэй холбоотой байгууллагуудын үүрэг роль тодорч үйл ажиллагаа нь тэлэх ёстой. Гэтэл Үнэт цаасны хороо, Монголын хөрөнгийн бирж, брокерийн пүүсүүд, тэдгээрийн удирдлага үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллахгүй байна. Үнэт цаасны зах зээлийн мэдээллийн монополийг халж, энгийн хүнд ойлгомжтой, хүртээмжтэй, биржийн мэдээллийн системийг бий болгохгүй байна. Тайлан мэдээгээ хуулинд заасан хугацаанд гаргаж нийтэд зарлаагүй компаний эрх баригчидтай хариуцлага тооцохгүй байна. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, ноогдол ашгийг цаг тухайд нь хүргэдэг мэдээлэл хяналтын тогтолцоог бий болгох, хувьцаа эзэмшигчдийн зүгээс компанийн удирддагын үйл ажиллагаанд үр нөлөөтэй хяналт тавьдаг болох зэрэг олон ажил өдийг хүртэл шийдэгдээгүй байгааг тус хорооны дарга Ядамсүрэнд сануулмаар байна. Өнөөдөр зээл тусламж гуйсан, болсон болоогүй төсөл барьсан байгууллага, аж ахуйн нэгж иргэд хаа сайгүй явах боллоо. Зээлийг ямар шалгуураар ямар бичиг баримт бүрдүүлж байж хаанаас авч болдог тухай хялбаршуулсан аргачлал бий болгож болмоор доо. Төсөл гэж төр, захиргааны байгууллага шаардсаар байгаа боловч юу шаардаад байгаагаа, ямар стандарт хангасан зүйл байх ёстойг иргэдэд тайлбарлаж арга зүйн туслалцаа үзүүлэхгүй бол уг асуудлаар төр, иргэн хоёр мөддөө ойлголцож чадахгүй нээ. Мөн гадаадын зээл тусламжийн асуудал, түүний үр ашиг, зориулалт зарцуулалтын асуудал Сангийн яам, Гадаад харилцааны яам, дээр нь зээл тусламжийн алба гээд олон яам газрын дунд хариуцах эзэнгүй шахам байна. Улсын Их Хурлаар олон арван сая долларын зээл тусламжийн гэрээг үе үе батлуулаад байгаа болохоос биш үр дүн нь юү болж байгаа талаар тодорхой тайлан мэдээлэл алга байна. Өмнөх Засгийн газрын үед авсан зарим зээл тусламжийг ашиглах шингээх газраа олоогүй шахам байгаа атлаа яам бүхэн, дарга бүхэн зээл тусламж гуйдаг хөөцөлддөгийг зогсоомоор байна. Зээл тусламжийг нийгэм эдийн засгийн хөгжлийн эрүүл орчинг бүрдүүлэхэд тодорхой хугацаа, үе шаттайгаас ашиглах ёстойгоос бус тухайн төр, засаг системийн оршин тогтноход үйлчилдэг амин тариа болгож болохгүй. Ядуурлыг бууруулахад зориулж урьд өмнө, одоо ч ихээхэн хэмжээний зээл тусламж манай улс авсаар байгаа боловч ядуурал буурсан зүйлгүй, жилээс жил нэмэгдсээр байна. Ядуурлыг бууруулах сангийн мөнгийг аймаг, сум, ДҮҮРЭГ, хороодод, нэр төдий хувиарилдаг бус, тэгээд тэр нь эзэндээ хүрэхгүй байна. Харин тэр мөнгөөр хүмүүсийг цалинжуулаад тодорхой ажил хийлгэмээр байна. Хар зам тавих, өндөр хүчдэл холбох гээд, эсвэл сум,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw