Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 311 болох мөнгөнөөс банкинд илүүчилсэн боловч өнөөдөр банкны үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй шуурхай болж чадаагүй л байна. Банкны бүтцийн өөрчлөлтийгхоёр банк татан буулгаснаар шийдэгдсэн гэж ойлговол эндүүрэл болно. Цаашид банкны салбарт хийх хувьчлалыг түргэтгэх эдийн засгийн долларжих явдлаас урьдчилан сэргийлэх, зээлийн хүү, зайлшгүй барьж байх нөөц, арилжааны банкууд хангах ёстой харьцаануудын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг жинхэнэ арга хэрэгсэл болгох хэрэгтэй байна. Арилжааны банкуудад арга зүйн туслалцаа үзүүлэх бидний үйл ажиллагааг ил тод болгох, банкны бус санхүүгийн институт үүсэх, гадаадын банк санхүүгийн институт Монголд орж ирэх орчин бүрдүүлэх зэрэг тодорхой чиглэлээр Монголбанкны удирдлага санаачлагатай шуурхай ажилламаар байна. Импортоос хэт хараат эдийн засгийнхаа бүтэц, түүний онцлог, байдлыг макро бодлоготой уялдуулан холбох чадвар Монголбанк, Сангийн яаманд дутагдаж байна. Эдийн засгийн шинэтгэлийг хийх бүх боломж эрх мэдлийг Сангийн яаманд төвлөрүүлсэн боловч энэ чиглэлд тодорхой өөрчлөлт гарахгүй байна. Өнгөрсөн оны эцсээр хийсэн төсвийн тодотгол болон 1997 оны төсвийн төслийн бэлтгэл туйлын хангалтгүй байсан. Мөн банкны салбарт хийх өөрчлөлтийн хөрөнгийн эх үүсвэр орхигдуулсан байсныг хөрөнгө оруулалтын бодлого улс орны хөгжлийн стратегийн асуудлаар өнөөдөр болтол тодорхойлогдоогүй байгааг дурдахад хангалттай. Энэ ялдамд эдийн засгийн макро түвшний судалгаа дүн шинжилгээ ерөөсөө байхгүй байна уу? Аль эсвэл хаалттай байна уу? гэдэг нь мэдэгдэхгүй байна. Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, зээлийн үнэлгээ ашиглалтыг сайжруулах, төсвийн бүтэц, бүрэлдэхүүн санхүүжилт, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох, санхүүгийн сахилга, нягтлан бодох бүртгэл, татвар, гаалийн тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэхэд дорвитой ахиц гарсангүй. Мөн хуулиар Сангийн яам хариуцаж бүрдүүлэх ёстой халамжийн сангийн санхүүжилтийг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Улсын Их Хурлаас өрийн бичиг гаргах зөвшөөрөл өгсөн боловч түүнийг хэрхэн зохион байгуулж байгаа нь нийтэд тодорхойгүй байна. Ялангуяа төсвийн байгууллагуудын ажлын үр дүн үнэлгээг нэмэгдүүлэхэд хамгийн чухал нөхцөл болсон нягтлан бодох бүртгэл тооцоо төсвийн хяналт, өнөөдрийн шаарддагын түвшинд хүрэхгүй байна. Бүтцийн өөрчлөлтийн гол хөшүүрэг төсөв гэдгийг ойлгох ёстой. Сангийн яамны дээрх асуудлуудаар ямраар ч тайлбар тавьсан үйл ажиллагаа нь нийтэд ил тодоороо, ажлын хариуцлага, сахилга, зохин байгуулалтаараа бусдад үлгэрлэж байх ёстой гэдгийг Цагаан сайд сайн мэдэж байгаа байхаа. Ард түмэнд үйлчилгээ үзүүлж байгаагийнхаа төлөө цалин урамшил авч байгаа бол хариуцлагатай хийж, нийгэмд учирч байгаа ачааллыг хөнгөлж болохын үлгэр дуурайллыг Засгийн газар өөрөөсөө эхэлж үзүүлэх хэрэгтэй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw