310 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 гэж явж байна. Энэ зохисгүй байдпыг өөрчилж, уг урсгалыг анхан шат руугаа, ард иргэд рүүгээ хандуулмаар байна. Төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төр, засгийн анхан шатны байгууллагуудад төсвийг, татварын, өмч хөрөнгийн тодорхой эрх мэдлүүдийгхуулийн хүрээнд шилжүүлэх нь зүйд нийцнэ. Мөн бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлмээр байна. Төр засгийн байгууллагын анхан шатны нэгжүүдийн сонгуультан албан хаагчид, ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг тухайн шатандаа шийдвэрлэж чаддаг, төр засгийн бодлого үйл ажиллагааны тухай бодитой мэдээллийг ард иргэддээ хүргэж чаддаг л байх ёстой. Төрийн үйлчилгээ хүмүүст хэрхэн ойртсоноор иргэд маань хэрхэн эрх мэдэлжиж, мэдээлэлжиж байгаагаар ардчилсан тогтолцооны чанар чансаа хэмжигдэх учиртай. Гэтэл төрийн бодлогыг нэг мөр тайлбарлаж, нэг мөр биелэлтийг нь хангах үүрэгтэй багийн засаг даргаас эхлээд улс төрийн болон төрийн захиргааны зарим албан тушаалтнууд сөрөг сурталчилгаа хийж, дургүйд хүчгүйн үлгэр үзүүлж, төрийн ажил унагаж иргэдийг чирэгдуүлэх хандлага газар авч байна. Ийм байдлаар иргэдийг дээр тэнгэр хол, дор газар хатуугийн туршилтад оруулж, төрд итгэх итгэлийг нь хөсөрдүүлж, тэгээд цалин хангамж эдэлж байгаа иргэний эрх, төрийн албаны хэм хэмжээ, зааг ялгааг мэддэгүй албан тушаалтнуудтай цаг тухайд нь хариуцлага тооцох шаардлагатай байна. Ер нь иргэдийн төлөөллийн байгууллага бол олон намын чөлөөт сонгуулиар бүрэлддэг, олонхи, цөөнх бол ярьж хэлэлцэж шийдвэрээ гаргадаг, харин гүйцэтгэх засаглалд ажиллагсад төр, засгийн газраасаа эхлээд анхан шатны нэгжээ хүртэл төрийн бодлого явуулж буй үйл ажиллагааныхаа талаар нэг хүн шиг ойлголттой нэгдмэл удирдлагатай байхгүй бол ард түмний сонголтоор бий болсон аль ч үеийн төр засгийн ажил сааталд орж байнгын хямралтай байх болно. Энэ нь улс орны хөгжил, нийтлэг эрх ашигт хохиролтой тул ийм байдлаас эрх баригч нь ч, сөрөг хүчин ч хожихгүй, тэр тусмаа ард түмэн бүр ч хожихгүй. Үүнийг шийдвэрлэхэд хууль эрх зүй, төрийн ажил албаны тухай бодлого боддоо Улсын Их Хурлын түвшинд ч цэгцлэх шаардлага байна. Ямар ч эрх зүйн акт, хөрөнгө мөнгө шаардагдахгүй хийж болох олон ажил, албан тушаалтнуудын санаачилга, хариуцлагагүйгээс болж, зогсонги байдалд орж нийгмийн сэтгэл зүй хямарч байна. Энэ байдлыг зөвхөн өнөөгийн Монголбанкны үйл ажиллагаанаас ил тод харж болно. Сүүлийн үед төгрөгийн ханш огцом уналаа. Энэ үзэгдлийг зөвхөн долларын интервенцээр тайлбарлах төдий байгаа болохоос бус төрийн мөнгөний бодлогын талаар хийж буй, хийх гэж байгаа ажлынхаа талаар нийтэд бодитой, хүртээмжтэй мэдээлэл өгч чадахгүй байгаагаа Үнэнбат ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөх байхаа. Банкны салбарын өөрчлөлтийг асар өндөр үнээр эхлүүлсэн. Үүнд 17 тэрбум төгрөг зарцуулсан. Ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулж
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw